“Тинк Танк” сургалт боловсролын хөгжлийн төвтэй онлайн уулзалт зохион байгуулав

МУБИС-ийн Гадаад харилцааны албанаас БНХАУ-ын Боловсролын Яамны харьяа “Тинк Танк” сургалт боловсролын хөгжлийн төвтэй ээлжит онлайн уулзалтыг 2021 оны 9-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад МУБИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор Д.Мандах, Гадаад харилцааны албаны дарга доктор Д.Үүрийнтуяа, Багшийн сургуулийн багш доктор, дэд профессор Н.Цогзолмаа, БНХАУ-ын “Тинк Танк” сургалт боловсролын хөгжлийн төвийн захирал Янг, мэргэжилтэн Сарнай, МУБИС-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Л.Цэвээндарь нар оролцож “Боловсролын удирдлага”-ын магистрын онлайн хөтөлбөр дээр хамтран ажиллаж оюутан сургахаар санал солилцож, тусгай гэрээ үзэглэхээр төлөвлөв. Ингээд ГХА-ны хамт олондоо хичээлийн шинэ жилийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа