АНУ-ын Сейлор Академитай онлайн уулзалт хийв

АНУ-ын Сейлор Академитай хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох цахим уулзалтыг МУБИС-ийн Гадаад харилцааны алба, Эрдэм шинжилгээ-Инновацийн алба хамтран өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Сейлор Академийн төслийн тусгай зохицуулагч Уильям Г.Федерер, Хамтын ажиллагааны менежер Жакелинь Арнольд нар, МУБИС-иас Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг, МБУС-ийн захирал дэд проф.О.Алтангоо, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, ДУТС-ийн ХА-ны дарга С.Энхбаяр, БоСС-ийн захирал дэд проф. Г.Цогзолмаа нар болон тэнхмийн эрхлэгчид, ГХА-ны мэргэжилтнүүд, багш нарын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцлоо. Уулзалтын үеэр талууд үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах боломжийн талаар харилцан туршлага мэдээллээ солилцож, цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар болов. Сейлор Академи нь анх 1999 онд байгуулагдсан ашгийн бус боловсролын байгууллага бөгөөд 2008 оноос хойш үнэ төлбөргүй, онлайн нээлттэй боловсрол олгох чиглэлээр идэвхтэй ажилласаар иржээ. Тус байгууллагын давуу тал нь оюутан, суралцагч, багш, ажилчид орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр, үнэ төлбөргүй сурах түүнчлэн цахим ном, хэрэглэгдэхүүнийг ашиглан өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж олон улсын сертификат авах боломжтой юм. Ингээд хоёр талын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа