“МОНГОЛ ТАНАКА БИНЕ” сорилын сорил авагч нарыг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт эхэллээ

МУБИС болон Японы Нагоя Их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “МОНГОЛ ТАНАКА БИНЕ” Хүүхдийн оюун ухааны сорилын сорил авагч нарыг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт 4+1 хөтөлбөрөөр 5 өдөр /2021.09.14-09.17 (10.12) хооронд/ зохион байгуулагдахаар Багшийн сургуулийн "Урлаг" танхимд өнөөдөр эхэллээ. Уг сорилоор хүүхдээс судалгаа авч түүний үр дүнг боловсруулан улмаар:  ХҮҮХДИЙН ОЮУН УХААНЫ НАС, IQ ТОДОРХОЙЛОХ, ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРТ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ зэрэг хүүхдийн хөгжилд нэн тулгамддаг чухал агуулга бүхий сертификаттай сургалтыг МУБИС болон Японы Нагоя Их сургуулийн багш нар /цахимаар/ хамтран ийнхүү амжилттай зохион байгуулж эхлэв. Сургалтад нийслэлийн Ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116, 29-р сургуулиуд, ХААИС, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МУБИС-ийн БаС, БоСС, СӨБС, БТС-ийн Боловсрол судлал, Сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн багш, судлаач, сэтгэл зүйчид зэрэг 20 гаруй оролцогч хамрагдаж байна. Ингээд МУБИС-Нагояагийн хамтарсан "Хүүхдийн хөгжлийг дэмжих төв"-ийн хамт олон болон сургалтыг удирдан чиглүүлж буй эрдэмтэн багш нар, оролцогчдодоо хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, амжилт хүсье.

 

 

Т.Дуламрагчаа