Сантехникийн слесарь ажилд авна

МУБИС-ийн хичээлийн болон оюутны дотуур байранд сантехникийн слесарь хийх байнгын ажлын байранд урьж байна

Ажлын байрны нэр: Сантехникийн слесарь (үндсэн)

Бүртгэл: 2022 оны 01 дүгээр сарын 10,-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 112 тоотод явагдана.

Холбоо барих: Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн алба   утас:77775115 /1046/ 

Гүйцэтгэх чиг үүрэг:

Хичээлийн болон оюутны байруудын халаалт, сантехникийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн өдөр тутмын засвар үйлчилгээг хийх, доголдлыг шуурхай арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллах;

Тавигдах шаардлага:

  1. Хариуцлагатай, шуурхай байх.
  2. Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.
  3. Ажлыг түргэн шуурхай гүйцэтгэдэг байх.
  4. Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх.
  5. Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
  6. Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх.
  7. 18-35 хүртэлх настай

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2. Боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Ажил байдлын тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхний хуулбар

6. Цээж зураг 3 хувь /3*4/

Мэргэжлийн чиглэл: Сантехникч

Үйлчлэгчийн тоо: 1

Тавигдах тусгай шаардлага: 

  • Боловсрол: Мэргэжлийн болон тусгай дунд
  • Мэргэжил: Сантехникч
  • Мэргэшил: III-аас доошгүй зэрэгтэй байх 

Сантехникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

МУБИС-ийн захиргаа