Хандивын ном, амны хаалтын дээжээс гардуулж өгөв

Хамтын ажиллагаатай БНСУ-ын Тусгай Номын Сангуудын Холбоо (KSLA) -ноос МУБИС-д болон Номын сангийн хамт олонд 400 гаруй ном, цаг үеийн хүнд нөхцлийн үед дэмжлэг үзүүлж амны хаалт хандивласныг МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоод гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсэв. Дашрамд 2019 онд Монголын Номын сангуудын Консорциум, Солонгосын Тусгай Номын Сангуудын Холбоо хамтран МУБИС-ийн Төв номын санд KSLА-ийн нэрэмжит Солонгосын уран зохиол, түүх, танин мэдэхүйн Монгол, Солонгос, Англи хэл дээрх 100 ном бүхий булан нээж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 600 гаруй номтой болоод байсан бол өнөөдөр ийнхүү 1000 номтой болон баяжиж байгаад, түүнчлэн цар тахлын онцгой нөхцөлд дэмжлэг үзүүлж нэн хэрэгцээт амны хаалт хандивласанд гүн талархаж байгаагаа МУБИС-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс илэрхийллээ. Ингээд талуудын цаашдын хамтын үйл ажиллагаанд улам их амжилт хүсье.

 

 

 

Т.Дуламрагчаа