Багш, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалт: 2021.II.01 хүртэл явагдана

МУБИС-ийн нийт БАГШ НАР, ОЮУТНЫ БОЛОН ХӨТӨЛБӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ

ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

2020 оны 12 дугаар сарын 24-өөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл оюутны амралтын хугацаанд МУБИС-ийн нийт багш, оюутны болон хөтөлбөрийн албаны мэргэжилтнүүд та бүхнийг онлайн сургалтад хамрагдахыг урьж байна.

Уг сургалтаар англи хэлний чадвараа дээшлүүлэх, “OFFICE 365”  програмын хэрэглээ, цахим сурах бичиг болон интерактив сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх зэрэг хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад шаардлагатай сургалтуудыг холбогдох алба нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа тул хэрэгцээтэй хичээлүүдээ сонгон амжилттай суралцахыг хүсье.

Мөн цахим платформ ашиглах, нэмэлт хичээлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх талаар гадаад дотоодын туршлагатай багш, эрдэмтэн судлаач нараас суралцах боломж нээгдэж байна. Энэ удаагийн онлайн сургалтаар хөтөлбөрийн болон оюутны албаны мэргэжилтнүүд мөн зөвлөх багш нарт зориулсан 2 төрлийн сургалт мэдээлэл явагдаж байгаагаараа онцлог болно. Ерөнхий мэдээлэлтэй доорх зураглалаас танилцана уу.

Сургалтын дэлгэрэнгүй хуваарийг OFFICE 365, TEAMS -д байршуулах тул багш бүр танилцан сургалтандаа хариуцлагатай хамрагдахыг хүсч байна.

Багшийн хөгжлийн төв