Монгол Улсын Боловсролын их сургуулийн товч танилцуулга

2022 онд 71 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ (МУБИС) нь өнгөрсөн хоёр зууныг дамнан эх орныхоо соёл, боловсролыг хөгжүүлэгч түүчээ болсон “БАГШ” хэмээх эрхэм алдартныг бэлтгэн ирсэнээс өнөө хүртэлх түүхэн цаг хугацаанд нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагын дагуу 4 удаа нэрээ өөрчлөн хөгжиж ирсэн байдаг.  Үүнд:

1951-1957 онд Улсын Багшийн Институт.
1957-1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль.
1990-2003 онд Улсын Багшийн Их сургууль.
2003 оноос Монгол Улсын Боловсролын их сургууль.

2022 он бол Монгол Улсад багшлах боловсон хүчин албан ёсоор бэлтгэж эхэлсний 100 жилийн ой тохиож буй онцлог жил бөгөөд анх 1922 онд Багш бэлтгэх курс нэртэй байгуулагдаж ард олныг бичиг үсэгт сургах багш нарыг бэлтгэж эхэлсэн МУБИС-ийн Багшийн сургуулийн 100 жилийн ой болж байна.

Бүрэлдэхүүний байгууллага:

МУБИС нь бүрэлдэхүүний 8 сургууль, 10 төв, 1 цэцэрлэг, 1 ЕБС-тай.

  1. Багшийн сургууль
  2. Биеийн тамирын сургууль
  3. Боловсрол судлалын сургууль
  4. Дүрслэх урлагийн сургууль
  5. Сургуулийн өмнөх боловсролын сургууль
  6. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
  7. Математик, Байгалийн ухааны сургууль
  8. Архангай аймаг дахь Багшийн сургууль

Хөтөлбөрийн тухай товч:

МУБИС нь 2014 оноос эхлэн сургалтын кредит системд шилжсэн.

  • Бакалаврын түвшинд нийт 43 мэргэжлээр элсэлт авч байгаа бөгөөд үүний 30 нь багш мэргэжил, 13 нь багш бус мэргэжил юм.
  • Магистрын түвшинд нийт 46 мэргэжлээр элсэлт авч байна.
  • Докторын түвшинд нийт 16 мэргэжлээр элсэлт авч байна.

МУБИС-ийн бакалаврын 32 хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдсэн бөгөөд олон улсад 11 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн юм.

МУБИС-д нийт 12267 оюутан суралцаж байгаагаас бакалаврын 9097, магистрын 2231, докторын 939 оюутан байх бөгөөд Япон, Солонгос, Хятад улсаас 1334 гадаад оюутан сурч байна.

Эрдэмжилт:

МУБИС-ийн багш нарын 60% нь докторын зэрэг, 13% нь дэд профессор, 7% нь профессор, академич 1, шинжлэх ухааны доктор 2 байна. Үүнээс дотоодод хамгаалсан 185, гадаадад хамгаалсан 44 багш бий.

        Өнгөрсөн 71 жилийн түүхийн хугацаанд эх орондоо багшлах боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийг 1971 онд 20 жилийн ойгоор нь АЛТАН ГАДАС ОДОН, 2016 онд 65 жилийн ойгоор нь ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР тус тус шагнасан юм.

МУБИС-иас олон зуун алдартан, гавьяатууд төрөн гарсан нь бидний үе үеийн бахархал байсаар байх болно. Үүнд:
Чингисийн одонт-2
Төрийн шагналт-27
Төрийн соёрхолт-4
хөдөлмөрийн баатар-22
Ардын багш 24
Ардын жүжигчин-17
Ардын уран зохиолч-2
Ардын зураач-3
Академич-9
Шинжлэх ухааны доктор-38
Хүндэт доктор-40
Хүндэт профессор-75
ШУГЗ-8
МУГБ-344
МУГЖ-45
МУСГЗ-40
МУУГЗ-38
СПОРТЫН ГАВЬЯАТ БАГШ-4
МУГД-41
МУГТ-53
Гавьяат эмч-2
Гавьяат хуульч-3
Гавьяат зоотехникч-1
Гавьяат агрономич-1 тус тус төрөн гарсан юм.