ДОКТОР, ПОСТ ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАВ: Хугацаа 2020-11-15 хүртэл

ЕВРО-АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СҮЛЖЭЭ ‘ЮНИНЕТ”-ээс ДОКТОР, ПОСТ ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Евро-ази номхон далайн орнуудын их дээд сургуулиудын сүлжээ ‘ЮНИНЕТ”-ийн сүлжээнд элссэн Монгол улс болон БНХАУ-ын их дээд сургуулийн судлаачдад зориулсан доктор, пост докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тэтгэлэгт дараах төлбөр багтсан. Үүнд:
1. Сургалтын төлбөр
2. Докторын хөтөлбөрт сар бүр 1.050 Euro,
3. Пост доктор хөтөлбөрт сар бүр 1.150 Euro,
4. Онгоцны зардал болох нийт 1.000 Euro-г тус тус олгоно.
Байр (EUR 250 - 600 EUR)болон даатгалыг хувь хүн хариуцна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:
• “ЮНИНЕТ” Евро-Ази номхон далайн орнуудын их дээд сургуулиудын сүлжээнд элссэн их дээд сургуулийн судлаач/ багш байх
• Насны хязгаар:35
• Докторын тэтгэлэгт хөтөлбөр суралцах/судалгаа явуулахыг нотолсон сургуулийн бичиг
• Ажлын газрын тодорхойлолт
• TOEIC-B2, IELTS-5 эсвэл Герман хэлний TestDaF-TDN4/5, Geothezertifikat- C1 түвшний хэлний мэдлэгтэй байх
• Суралцах/судалгаа явуулах чиглэл: Байгалийн ухаан, Техник, Эм зүй, Хөдөө аж ахуй, Хүрээлэн буй орчин судлал, Нийгэм хүмүүнлэгийн ухаан, Урлаг болон хөгжим
• Суралцах/судалгаа явуулах хугацаа:Доктор 1-9 сар
Пост доктор 1-6 сар
• Материал ирүүлэх хугацаа: 2020 оны 11-р сарын 15

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж танилцана уу: https://grants.at/en/

МУБИС-ийн Гадаад харилцааны алба