Чанарын баталгаажилт, Хяналт үнэлгээний албанд мэргэжилтэн ажилд авна.

МУБИС-ийн Чанарын баталгаажилт, Хяналт үнэлгээний албанд мэргэжилтэн ажилд авна.

Ажлын байрны нэр: Чанарын баталгаажилт, Хяналт үнэлгээний албанд мэргэжилтэн (үндсэн)

Бүртгэл: 2022 оны 01 дүгээр сарын 03-10 дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 213 тоотод явагдана.

Холбоо барих: Дотоод ажлын алба   утас:9111-1808 

Гүйцэтгэх чиг үүрэг:

МУБИС-ийн дотоод үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийх, хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийг хангуулж, удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. 

Тавигдах шаардлага:

  1. Хариуцлагатай, шуурхай байх.
  2. Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.
  3. Ажлыг түргэн шуурхай гүйцэтгэдэг байх.
  4. Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх.
  5. Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
  6. Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2. Боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Ажил байдлын тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхний хуулбар

6. Цээж зураг 3 хувь /3*4/

Тавигдах тусгай шаардлага: 

  • Боловсрол: Магистр болон түүнээс дээш
  • Мэргэжил: Нягтлан бодогч, эрх зүйч, хуульч
  • Мэргэшил: Боловсролын салбарт 5 аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 

Дээд боловсролын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

МУБИС-ийн захиргаа