3.1 МУБИС–ийн Хүндэт профессор цолын болзол:
3.1.1 Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУБИС–ийн Хүндэт профессор цол олгоно.
3.1.2 Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон МУБИС – ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУБИС – ийн Хүндэт профессор цол олгоно.
3.2 Бүрэлдэхүүний сургуулийн Хүндэт профессор цолын болзол :
3.2.1 Сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаатай дотоод, гадаадын байгууллагын ажилтан, их, дээд сургуулийн багш, эрдэмтэнд МУБИС – ийн Бүрэлдэхүүний сургуулийн Хүндэт профессор цолыг тухайн сургуулийн Сургалт - эрдэм шинжилгээний зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
3.2.2 Бүрэлдэхүүний сургуулийн Хүндэт профессор цолын нэгдсэн дугаар, бүртгэлийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын алба хариуцна.
3.3 МУБИС–ийн Хүндэт доктор цолын болзол:
3.3.1 Шинжлэх ухаан, нийгмийн хөгжил болон МУБИС–ийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй, сургалт – эрдэм шинжилгээний хамтын ажиллагаатай их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач болон нэр хүндтэй хүнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУБИС–ийн Хүндэт доктор цол олгоно.
Дөрөв. Цолд нэр дэвшүүлэх болон нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг
4.1 Эрдмийн болон хүндэт цолын болзол, шалгуурыг зохих ёсоор биелүүлсэн, нэр хүндтэй эрдэмтэн судлаачийг мэргэжлийн тэнхим, нэгж, хамт олноос холбогдох цолд нэр дэвшүүлнэ. Цолд нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд :
4.1.1 Цолд нэр дэвшүүлсэн хүний талаарх байгууллага, нэгжийн тодорхойлолт.
- Тодорхойлолтод дараах зүйлийг заавал тусгаж, сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгч гарын үсэг зурсан байна.
· Нэр дэвшигчийн албан тушаал, уг албан тушаалд ямар хугацаанд ажиллаж байгаа, докторын зэргийг хаана, хэдэн онд хамгаалсан, ажилласан жил, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, тэдгээрээс сүүлийн 3 жилд хэдийг нь хэвлүүлсэн
·Хэвлүүлсэн ажлуудаас онц ач холбогдолтой 2-3 ажлын талаар товч дурдах
· Сургалт болон эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудлын хүрээнд гүйцэтгэсэн ажил, багшлах ур чадвар, мэргэжлийн олон нийтийн үйл ажиллагаа (сэтгүүлийн редакцийн зөвлөл, зэрэг хамгаалуулах зөвлөл, мэргэжлийн холбоодын гишүүн, сургууль, факультетийн эрдмийн зөвлөлийн гишүүн г.м)-нд хэрхэн оролцдог, эрдмийн цолд нэр дэвшүүлж байгаа үндэслэл
4.1.2 Нэр дэвшигчийн товч намтар /Биеийн байцаалт маягт №1/
4.1.3 Хүндэт профессор, профессор цолд нэр дэвшигчийн тухайд удирдагч буюу зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан докторын нэрс, диссертацийн нэр, хаана, хэдэн онд хамгаалсан зэргийг бичиж тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан жагсаалт. Дэд профессор цолд нэр дэвшигчийн тухайд, удирдаж хамгаалуулсан магистрын нэрс, тэдгээрийн дипломын ажлын нэр, хаана, хэдэн онд хамгаалсан зэргийг бичиж тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулсан жагсаалт
4.1.4 Бүтээлийн жагсаалт. (Дараах хүснэгтийн дагуу гаргана) Жагсаалтыг оны дарааллаар эрдэм шинжилгээний ажил, сургалт-аргазүйн ажил гэсэн 2 хэсэгт хувааж бичнэ. Жагсаалтын үнэн зөвийг нотолж, тэнхмийн эрхлэгч гарын үсэг зурна.
4.1.5 Хүндэт профессор, профессор цолд нэр дэвшигч нь докторын диплом болон дэд профессорын үнэмлэх, дэд профессор цолд нэр дэвшигч нь докторын дипломын хуулбар.
4.1.6 Энэхүү журмын 2.1.3, 2.2.1-д заасан ажилласан хугацааг нотлох нийгмийн даатгалын дэвтрээс хийсэн хуулбар, хавсарсан буюу цагаар ажилласан тухай тушаалын хуулбар.
4.2 Эрдмийн цолд нэр дэвшигч нь болзлыг 100 хувь биелүүлсэн байна.