Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд“хувьчилсан оноо”, “үсгэн дүн”, “тоон дүн” гэсэн хэлбэртэй байна.
Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Хувьчилсан оноонь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.
Үсгэн дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшнийг илэрхийлэх (A+,A, A-), (B+,B, B-), (C+,C, C-), (D+,D, D-), F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр дүнд тоогоор илтгэсэн (4.3, 4.0, 3.7), (3.3, 3.0, 2.7), (2.3, 2.0, 1.7), (1.3, 1.0, 0.7), 0 гэсэн дүнг харгалзуулна.
Явцын үнэлгээ. Оюутан тухайн хичээлээрэзэмшиж буй мэдлэг, чадварынүзүүлэлт, түүний ахиц, дэвшлийг үнэлсэнбагшийн үнэлгээ.
Улирлын ба хичээлийн үнэлгээ. Тухайн хичээлээр хүлээгдэж буй үр дүнг оюутан хэрхэн хангасныг үнэлэх багшийн үнэлгээ.
Нэгдсэн шалгалт ба ахицын үнэлгээ. Тухайн түвшний хөтөлбөрөөр суралцсанаар оюутны эзэмших стандарт түвшин, ахиц дэвшил, хөгжлийг үнэлэх үзүүлэлт.
Голч оноо.Хичээл бүрээр оюутны авсан оноог кредит цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг кредитийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.
Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.