СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА
Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, МУБИС-ийн дүрэм, журмыг мөрдлөг болгон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн нэгж юм.
Албаны үндсэн чиг үүрэг:
- Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг бүтцийн нэгжид түшиглэн боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, чанарт нь хяналт тавьж ажиллана.
- Багшийн бүртгэл мэдээлэл, орон тоо, багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
- Ахисан түвшний сургалтад оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутны төгсөлт, сургалтын туслах ажилтныг ажиллуулах болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Магистрант, докторантыг бакалаврын оюутанд хичээл заалгах, тэдний судалгааны ажлыг зөвлөж удирдах, төсөл, гэрээт ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллана.
- Сургалтын удирдлага, мэдээллийн систем, статистик мэдээ баримтыг гаргаж, үр дүнг холбогдох газарт хүргэхээс гадна сургалтын бодлого, дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалтад үнэлгээ, дүгнэлт өгнө.
- Шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн дэргэд бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга, холбогдох мэргэжилтнээс бүрдсэн зөвлөлтэй байх бөгөөд тус зөвлөл нь сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулж, мэдээлэл солилцон, зөвлөлдөх, цаг үеийн асуудлыг хэлэлцэж, улмаар хөтөлбөрийн албаны зөвлөлийн хурлаас гарсан саналыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
Нэр |
Албан тушаал |
Утас |
Өрөө |
И-мэйл хаяг |
Д.Цэдэвсүрэн |
Албаны дарга |
323102 |
1-р байр 109 тоот |
tsedevsuren@msue.edu.mn |
Ц.Дамдинсүрэн |
Ахлах мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
damdinsuren@msue.edu.mn |
Б.Нармандах |
Мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
narmandakhb@msue.edu.mn |
Ө.Цасчихэр |
Мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
tsaschikher@msue.edu.mn |
Б.Тэргэл |
Мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
tergel.b@msue.edu.mn |
Л.Нарангэрэл |
Мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
narangerel.l@msue.edu.mn |
Б.Энх-од |
Мэргэжилтэн |
311547 |
1-р байр 108 тоот |
enkh-od@msue.edu.mn |
Хариуцсан ажлын чиглэл:
Д.Цэдэвсүрэн |
Бүх шатны сургалтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах |
Ц.Дамдинсүрэн |
Гадаад оюутны асуудал, хөрвөх болон модуль нэмэлт сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах |
Б.Нармандах |
Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах |
Ө.Цасчихэр |
Статистик мэдээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах |
Б.Тэргэл |
Багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх |
Л.Нарангэрэл |
Хөтөлбөрийн хэрэгжилт, чанарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх |
Б.Энх-од |
СУМС, бакалаврын сургалт, хичээлийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх |