Магистрантурын танилцуулга
Магистрантурын элсэлтийн бүртгэл:
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Магистрантурын хөтөлбөрт хичээлийн жилд 3 удаа элсэлт авдаг. (8,1,5 сард)
- Бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
- Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
- Суралцах хугацаа: 1,5-2 жил
- Нийт судлах кредит: 34-35 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад/
- 1 кредитийн төлбөр: 112000 төгрөг
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч оноо хүрэхгүй тохиолдолд шалгалт өгч элсэнэ. Шалгалтыг мэргэжлийн тэнхим зохион байгуулна.
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
- Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
- Бакалаврын диплом, хавсралтын хамт
- Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт /ХААН банк 5031749242/
Сургалтын төлбөрийн тэтгэлэг:
- МУБИС-ийн бакалаврын зэргийг 3,7-оос дээш голчтой төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 20%-ийн тэтгэлэг олгоно (2021 оноос хойш бакалавр төгссөн байна)
- Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагын багш, ажилчдад сургалтын төлбөрийн 15%-20%-ийн тэтгэлэг
Нэмэлт мэдээлэл
- Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 кредит сонгон судална.
- Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжлээс өөр чиглэлээр магистрын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй бөгөөд судалсан хичээлийн дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба олгоно.
Холбогдох утасны дугаар 311547
№ |
Индекс |
Хөтөлбөрийн нэр |
Харьяалагдах сургууль |
1 |
E01110101 |
Боловсрол судлал |
Боловсрол судлалын сургууль |
2 |
Е01110102 |
Боловсролын удирдлага |
|
3 |
Е01110103 |
Сургалтын технологи |
|
4 |
Е03130101 |
Сэтгэл судлал |
|
5 |
Е09230101 |
Нийгмийн ажил |
|
6 |
Е01140501 |
Насан туршийн боловсрол |
|
7 |
Е01140601 |
Тусгай хэрэгцээт боловсрол |
|
8 |
Е02220302 |
Монгол судлал |
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль |
9 |
E03210101 |
Сэтгүүл зүй |
|
10 |
Е01140302 |
Түүхийн боловсрол |
|
11 |
Е01140303 |
Философийн боловсрол |
|
12 |
Е01140304 |
Улс төр, эрх зүйн боловсрол |
|
13 |
Е01140701 |
Монгол хэл уран зохиолын боловсрол |
|
14 |
Е01140901 |
Гадаад хэлний боловсрол |
|
15 |
Е03120101 |
Улс төр судлал |
|
16 |
Е02320301 |
Утга зохиол судлал |
|
17 |
Е02320202 |
Гадаад хэл шинжлэл |
|
18 |
Е02220101 |
Түүх |
|
19 |
Е02230101 |
Философи |
|
20 |
Е03140201 |
Социологи |
|
21 |
Е02320201 |
Хэл шинжлэл |
|
22 |
Е01140301 |
Нийгмийн ухааны боловсрол |
|
23 |
Е01120101 |
Сургуулийн өмнөх боловсролын арга зүй |
Сургуулийн өмнөх боловсролын сургууль |
24 |
Е01130101 |
Бага боловсролын заах арга зүй |
Багшийн сургууль |
25 | E01140402 | Дуу, хөгжмийн боловсрол | |
26 |
Е01140101 |
Математикийн боловсрол |
Математик, байгалийн ухааны сургууль |
27 |
Е01140102 |
Мэдээлэл зүйн боловсрол |
|
28 |
Е01140201 |
Химийн боловсрол |
|
29 |
Е01140202 |
Биологийн боловсрол |
|
30 |
Е01140203 |
Физикийн боловсрол |
|
31 |
Е01140204 |
Газарзүйн боловсрол |
|
32 |
Е05110101 |
Биологи |
|
33 |
Е05310101 |
Хими |
|
34 |
Е05320201 |
Газар зүй |
|
35 |
Е05330101 |
Физик |
|
36 |
Е05410101 |
Математик |
|
37 |
Е06130401 |
Мэдээллийн технологи |
|
38 |
Е01140401 |
Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол |
Дүрслэх урлаг, технологийн сургууль |
39 |
Е01140403 |
Урлагийн боловсрол |
|
40 |
Е02120202 |
График дизайн |
|
41 |
E02180101 |
Урлаг судлал |
|
42 |
Е01140404 |
Технологийн боловсрол |
|
43 |
Е02130101 |
Уран зураг |
|
44 |
Е01141001 |
Биеийн тамирын боловсрол |
Биеийн тамирын сургууль |
45 |
Е10140101 |
Спортын дасгалжуулагч |