"Хөтөлбөрийн менежерүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулалтын ерөнхий сургалт" сэдэвт сургалт болов

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр МУБИС-д хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд “Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах" дэд бүрэлдэхүүн хэсгийн 4 багийн гишүүдэд зориулсан  "Хөтөлбөрийн менежерүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулалтын ерөнхий сургалт" 2021.07.01-07.03-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад судлаач Орхоныг урьж сургалт зохион байгуулсан бөгөөд  ажлын хэсгийн ахлагч, гишүүд идэвх чармайлт гарган оролцсон шинэ мэдлэг, мэдээллээр дүүрэн сайхан сургалт болж өндөрлөлөө. Нийт багийн хамт олонд улам их амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа