Докторын сургалтын төлөвлөгөө нь 60 кредит бүхий бүтэцтэй байна. Үүнд:

  • Үндсэн суурь 12 кредит
  • Мэргэших хичээл 18 кредит
  • Судалгааны ажил 30 кредит

Сургалтын төлөвлөгөөн дэх хичээл, эрдэм шнжилгээний ажлын багтаамж нь:

Агуулгын бүтэц

Агуулгын чиглэл

1

Үндсэн суурь

/мэргэжлийн суурь/

Судалгааны арга зүй хичээлд судалгааны аргууд, туршилтын үр дүнш боловсруулах, мэдээлэл хайх, боловсруулах , загварчлах, тоо баримт цуглуулах, цахим програмаар боловсруулалт хийх, тооцоолох, өгүүлэл судлах, илтгэл тавих, өгүүлэл бичих гэх мэт

Мэргэжлийн заавал үзэх хичээл нь шинжлэх ухааны тухайн салбараар судлаач хүний эзэмшсэн байх мэдлэгийн жишигт нийцсэн байна.

2

Мэргэших хичээл

Мэргэших хичээл нь нарийн мэргэжлээр судлаач хүний эзэмшсэн байх мэдлэгийн түвшний жишгийг тогтоосон агуулгатай байна.

Удирдагч багшийн удирдлагаар бие даан судалж илтгэх, хичээлийн агуулгын зарим хэсгийг мэргэжлийн семинарт илтгэх, хэсэг бүлгээр хувааж реферат бичих, тохиолдлын судалгаа хийх, шалгалт өгөх хэлбэрээр кредит тооцуулахыг зөвшөөрнө.

Суралцагч суралцаж буй чиглэлээсээ өөр 6 хүртэл кредитийн хичээлийг сонирхлоороо сонгон судлаж болно. Энэ нь мэргэших хичээлийн кредитэд багтана.

3

Судалгааны ажил

Судалгааны  ба онолын семинарыг удирдагч багшийн удирдлага доор зохион байгуулах ба нийт 18 кредит байна.

Докторын судалгааны ажил нь 12 кредит байна.

Докторын ажил нь их семинар хийж шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд 12 кредитэд дүйцсэнээр тооцно.

Докторын зэрэг хамгаалахад бүрдүүлэх материал

Баримтын нэр

 АНКЕТ БОЛОН СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ

1

  Төрийн албан хаагчийн анкет

2

  Ажил байдлын тодорхойлолт

3

  Бакалавр, магистрийн зэргийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажсан/

4

  Бүтээлийн жагсаалт /бүрэн эхээрээ/

5

  Докторантад элссэн МУБИС-ийн захирлын тушаал эсвэл шилжилт хөдөлгөөний тухай МУБИС-ийн захирлын тушаал

6

  Сэдэв баталсан, удирдагч томилсон  тухай МУБИС-ийн захирлын тушаал

7

  Дүнгийн хуудаснууд /2014 оноос өмнөх элсэгчдэд хамаарна/

8

  Дүнгийн нэгдсэн тодорхойлолт системээс хэвлэгдсэн, баталгаажсан

9

  Кредит дүйцүүлсэн бол комиссын шийдвэр

10

  Докторын сурлагын  дэвтэр /2014 оноос өмнөх элсэгчдэд хамаарна/

11

  Төлбөрийн тооцоогүйг батлах баримт /санхүүгийн/

ХАМГААЛАЛТЫН ӨМНӨ

12

  Тэнхимд хэлэлцсэн протокол /2-оос доошгүй удаагийн/

13

  Урьдчилсан хамгаалалт хийсэн протокол

14

  Урьдчилсан хамгаалалтын 2 хүний шүүмж санал

15

  Урьдчилсан хамгаалалтаас гарсан саналыг зассан протокол, хүснэгт, баталгаажсан

16

  Нэг сэдэвт зохиолын хураангуй /3 хуудас танилцуулга англи болон орос хэл дээр/

17

  Удирдагчийн тодорхойлолт

18

  Хамгаалалтад оруулах тухай  сургуулийн тодорхойлолт

19

  Хамгаалалтад оруулахыг хүссэн өргөдөл

20

  Сонинд өгсөн зар, БСШУЯ, МУБИС-ийн цахим хуудсанд байршуулсан зар

21

  Үндэсний хамгаалуулах зөвлөлд материал хүргүүлэх тухай сургуулийн захирлын албан бичиг

22

  Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол

ХАМГААЛАЛТЫН ДАРАА

23

  Хамгаалуулах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр

24

  Хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд судалгааны ажлыг тараасан байдал /баталгаажсан/

25

  Хамгаалуулах зөвлөлийн дүгнэлт

26

  Хамгаалуулах зөвлөлийн хурлын тэмдэглэл

27

  Хамгаалуулах зөвлөлийн тооллогын комисс томилсон шийдвэр

28

  Тооллогын комиссын тогтоол

29

  Хамгаалуулах зөвлөлийн хуралдааны шийдвэр

30

  Хамгаалалтаас гарсан санал шүүмжийг диссертацидаа тусгаж, диссертациа Үндэсний номын сан, МУБИС-ийн номын санд    хэвлэсэн хэлбэрээр хүлээлгэн өгсөн баримт

31

  CD 2 хувь