Хөрвөх хөтөлбөр болон үндсэн хөтөлбөрт шууд элсүүлэх,
                         ургалтыг зохион байгуулах үйл ажиллагаа



I. Багш боловсролын хөрвөх хөтөлбөрт элсэх 
1.1 Багш бус  мэргэжлээс багшид хөрвөх

Элсэгчдэд тавих шаардлага:

Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх /физикчээс физикийн багшид, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
Мэргэжлийн хичээлийн дүйцүүлсэн кредит нь мэргэжлийн хичээлийн нийт кредитийн 50%-иас дээш байх
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх

Кредит тооцуулах:

Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн кредитийг шалгалтаар шууд тооцуулж болно.
Хэрэв ЕБС-д багшаар 3-аас доошгүй жил багшаар ажилласан бол Багш боловсролын хичээлүүдээс Багш мэргэжлийн удиртгал, тухайн мэргэжлийн сургалтын арга зүй 1 ба 2-ыг  шалгалтаар шууд тооцуулж болно. Танилцах дадлага, Судлах дадлага 1 ба 2-ыг тооцуулах бол багш мэргэжлийн хичээлүүдийн уялдаа холбоог харгалзана.

 1.2 Мэргэжлийн өөр чиглэлээр  багшаас багшид хөрвөх 


Элсэгчдэд тавих шаардлага:

Багш боловсролын бакалаврын зэрэгтэй
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх

Кредит тооцуулах:

Бакалаврын дипломын хичээлүүд, тэдгээрийн кредитийг тухайн сургалтын төлөвлөгөөтэй дүйцүүлнэ.
Дүйцүүлэлтээр зөрүүтэй гарсан ерөнхий суурь болон багш боловсролын хичээлийн агуулгаар хангалттай мэдлэг, чадвартай, тэдгээрийг судлах шаардлаггүй гэж үзэж байгаа бол шалгалтаар шууд тооцуулж болно. Мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүд болон тухайн мэргэжлийн сургалтын арга зүйн хичээлүүдийг судална.


II. Багш боловсролын үндсэн хөтөлбөрт шууд элсэх


Элсэгчдэд тавих шаардлага:

Бакалаврын зэрэгтэй
Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2.5 болон түүнээс дээш байх

Кредит тооцуулах:

Бакалаврын дипломын хичээлүүд болон тэдгээрийн кредитийг тухайн сургалтын төлөвлөгөөтэй дүйцүүж, зөрүүтэй хичээлүүдийг үндсэн хөтөлбөрийн оюутнуудтай хамт судална.
Дүйцүүлэлтээр зөрүүтэй гарсан ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийг  шалгалтаар шууд тооцуулж болно.


III. Сургалтын ерөнхий  зохион байгуулалт

 1. Тодорхой чиглэл/мэргэжлээр хөрвөх хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдлийг улирал тус бүр эхлэхээс 10 хоногийн (15-25/VIII; 15-25/XII) өмнө жилд 2 удаа тухайн бүрэлдэхүүний сургуулийн Хөтөлбөрийн алба хүлээж авч бүртгэнэ.
2. Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын чиглэлээр хөрвөх хөтөлбөрт суралцах бол холбогдох сургуулиуд элсүүлэн, хичээлийн дүйцүүлэлт хийж, сургалтыг зохион байгуулна.
3. Багш боловсролын хичээлүүдийг бүлэг үүсгэж, Боловсрол судлалын сургууль сургалтыг зохион байгуулна.
4. Мэргэжлийн хичээлийг үндсэн хөтөлбөрийн суралцагчдтай хамт судалж болох ба улирал таарахгүй зэрэг хүндрэл учирвал МУБИС-ийн Багшийн ажиллах журмын 4.2.36-р заалтыг үндэслэн чөлөөт хуваариар зохион байгуулж болно.
5. Хичээлийг шалгалтаар шууд тооцуулах бол Оюутны журмын 4.1.4-р заалтын дагуу  төлбөр төлөх ба бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанаас ирүүлсэн захиалгын дагуу Хөтөлбөрийн нэгдсэн албанаас шалгалтыг зохион байгуулна.
6. Шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн бол тухайн хичээлийг судална  
7. Хөрвөх хөтөлбөрт элсэгчийн хичээлийн дүйцүүлэлт болон шууд тооцох шалгалтыг улирал эхлэхээс өмнө зохион байгуулна.