Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалын 5 дугаар заалт “Хөтөлбөрт тавигдах шаардлагад нийцүүлэн бакалаврын хөтөлбөрүүдийг боловсруулан Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, захирлын тушаалаар баталгаажуулан мөрдөж ажиллахыг өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт даалгасугай”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөрийн хороог бүх шатны сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн экспертиз хийж, бодлого, зөвлөмж, шийдвэр гаргах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд доорх бүтцээр байгуулсан.

  Хөтөлбөрийн хорооны бүтэц бүдүүвч    

                Хөтөлбөрийн хорооны эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах хүрээнд МУБИС-ийн захирлын 2014 оны “Хөтөлбөрийн хорооны ажиллах журам батлах тухай” А/221 тоот тушаалаар

Хөтөлбөрийн хорооны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг
Ерөнхий суурь, багш боловсрол хариуцсан дэд хорооны чиг үүрэг
Хөтөлбөрийн салбар хорооны чиг үүрэг
Хөтөлбөрийн дэд хорооны чиг үүрэг
Хөтөлбөр батлах, өөрчлөх явцыг зохицуулах зохицуулалт хийсэн болно.
Хөтөлбөрийн хорооны гишүүдийг бүрэлдэхүүний сургуулийн мэргэжлийн тэнхим болон захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн баталгаажуулсан.

МУБИС-ийн хөтөлбөрийн хороо, бүрэлдэхүүний сургуулиуд дээр байгуулагдсан хөтөлбөрийн салбар хороо, дэд хороод дараах сургалтын төлөвлөгөөг хэлэлцэн, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажууллаа.

Хуучин байсан тоо

Шинээр хэлэлцсэн хөтөлбөрийн тоо

Хэлэлцүүлгийн тоо

Бакалавр

46+1

18+1

62

Магистр

21

45

94

Доктор

16

16

41

            

 Магистрын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг баталсанаас хойш нэг хичээлийн жил хэрэгжүүлэх хугацаанд мэргэжлийн тэнхим болон хөтөлбөрийн дэд хорооноос гарсан санал дүгнэлтийг үндэслэн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулдаг.