ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
“Англи хэлтэй багш тэтгэлэгт хөтөлбөр” нь оюутны хэрэгцээ, сонирхол, англи хэлний олон улсын түвшний шаардлагад нийцүүлэн боловсруулан хэрэгжүүлж, англи хэлний ахисан дунд түвшний (upper-intermediate) мэдлэг (IBT TOEFL-ийн 65-78, IELTS-ийн 5,5-6,0 оноо авахуйц) (ЕХ-ны B2 түвшин), чадвартай багш бэлтгэхээр элсэлт авч байна.
ЭЛСЭЛТ, БОЛОМЖ
МУБИС-д англи хэлний бус мэргэжлээр 3,3-аас дээш голч оноотой суралцаж байгаа, Англи хэл II /заавал судлах/ хичээлийг судалсан оюутнуудаас “МУБИС-ийн англи хэлтэй багш бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр”-өөр суралцах бол сургалтын төлбөрөөс 70 хувь хөнгөлнө.
Оюутны сурах сонирхол, хэрэгцээнд тулгуурлан олон улсын түвшинд нийцэхүйц дунд (intermediate) түвшнээс ахисан дунд (upper-intermediate), дээд (advanced) түвшний англи хэлний танхимын болон цахим буюу хосолсон (blended) хичээлийн хөтөлбөрөөр хичээл зохион байгуулах
СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР
Англи хэлний бус мэргэжлээр 3,3-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа Англи хэл II хичээлийг судалсан оюутнуудаас авсан сонирхлын судалгаанд үндэслэн 12 оюутны анги дүүргэлттэй бүлгүүдийг зохион байгуулж, 5 долоо хоногт 4 кредит хичээл танхимд судална.
Семинарын хичээл – Хэрэглээний хэлзүйн хичээлийг сурах бичиг, гарын авлага ашиглан хэлзүй, өгүүлбэрзүйн шинэ мэдлэг өгөх
Практик хичээл 4 чадвар (сонсох, ярих, бичих, унших)-ыг хөгжүүлэх дасгал даалгавар хийж гүйцэтгэх, мэдлэг бүтээх
Цахим хичээл - Мэдээлэл харилцааны технологиор дамжуулан цахим даалгавар, сорил, нэмэлт дасгал хийж гүйцэтгэх
СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ
Суралцах таатай орчин бүрдүүлж, хөтөлбөрт тохирсон сурах бичиг, гарын авлагаар хангах
Оюутны тооноос үл шалтгаалах сургалтын аргуудыг хичээлийн хөтөлбөр тус бүрээр нарийвчлан боловсруулах
Олон улсын түвшний шалгалтад (IBT, IELTS, TOIEC) 4 чадвар тус бүрээр стратеги боловсруулж, бэлдэхдээ идэвхтэй харилцааны аргуудыг голчлон сонгох
Суралцагчдын бие даан болон багаар ажиллах чадварыг дэмжих
Мэдээлэл боловсруулах, асуудал дэвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайн олох, хэлэлцүүлэг хийх, дүгнэлт гаргах, илтгэл бичих арга барилд суралцуулах
Модулийн нэр: “Багшлах ажлын сэтгэл зүй”
Зорилтот бүлэг: ЕБС, цэцэрлэгийн багш, хүүхдийн байгууллагын ажилтан, оюутан багш нарын ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэх боломжийн нэг хэлбэр нь энэхүү захиалгат сургалт юм.
Кредит: 2 кр
Нийт судлах цаг: Лекц -16 цаг
Семинар -16 цаг
Дадлага ажил - 24 цаг (бие дааж)
Сургалтын зорилго: Сурах/сургах үйл явцад багш нарын сэтгэл зүйн суурь мэдлэгийг багшлах арга барилд хэрэглээ болгон ашиглах чадварыг нэмэгдүүлэх
Хаяг: МУБИС Боловсрол судлалын сургууль Тархи судлалын төв 26 тоот,
Холбоо барих утас: 99087640, 96027640 E-mail: mkhishgee@msue.edu.mn
ХЭЛ ЗАСАЛ НЭМЭЛТ СУРГАЛТ
МОНГОЛ УРАН БИЧЛЭГ
Хичээлийн зорилго | Монгол уран бичлэгийн нэг төрөл болох бийрийн бичлэгт суралцах, эзэмших, түгээх |
Хүрэх үр дүн | Бийрийн бичлэг бичих технологийг эзэмших, улмаар үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцох |
Агуулгын хүрээ | Монгол бичиг-уран бичлэг |
Зохион байгуулах хэлбэр | Дугуйлан |
Түвшин | Монгол бичгийн мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй |
Анги дүүргэлт | 5 оюутан |
Төлбөр | 50000 /Бүтэн жилийн/ |
Үнэлгээ | Гарах үр дүнгээр үнэлгээг тооцно. |
Сургалтын материалын зардал | 50000 /1 оюутан/ |
Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбообарих вэ? | 97097000 |
БҮЖИГ
Хичээлийн зорилго | Суралцагчдын авьяасыг чадварыг хөгжүүлэх, шинийг эрэлхийлсэн авьяаслаг багш бэлтгэн гаргахад оршино.. |
Хүрэх үр дүн | Бүжиг, бүжгийн боловсролын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн суралцахуйд суурилсан багш бэлтгэх |
Агуулгын хүрээ | Бүжгийн төрөл жанр тухайн ойлголт, бүжиглэх ур чадвар |
Зохион байгуулах хэлбэр | Семинар 0:4:0:0 |
Түвшин | Анхан шат, Дунд шат |
Анги дүүргэлт | 15-20 оюутан |
Төлбөр | 30000 |
Үнэлгээ | Бүжиглэх ур чадвар, зохион байгуулалт, төлөвлөлт |
Сургалтын материалын зардал | Тулгуур мод, концермейстр багшийн хөлс, толь, CD, DVD, сурах бичиг худалдан авах |
Хөтөлбөрийг боловсруулсанбагийн ахлагчтай хэрхэн холбообарих вэ? | СӨБСС-ийн Урлагийн тэнхим Д.Батсайхан |
Ажлын утас: 98125868 | |
Гар утас: 99061181 | |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчбагийн гишүүнтэй хэрхэнхолбогдох вэ? | СӨБСС-ийн Урлагийн тэнхим Д.Батсайхан |
Ажлын утас: 98125868 | |
Гар утас: 99061181 |
БАГШИЙН ДҮР ТӨРХ БҮРДҮҮЛЭЛТ
Хичээлийн зорилго | Багш болон нийгмийн ажил, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суралцаж буй оюутнуудад мэргэжилтний дүр төрх бүрдүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар олгоно. |
Хүрэх үр дүн | Багшийн болон мэргэжилтний дүр төрх бүрдүүлэх чадварт суралцана. |
Агуулгын хүрээ | Улс төр судлал, сэтгэл зүй, социологи, эдийн засгийн ухаан зэрэг шинжлэх ухааны уламжлалт салбарын хүрээнд дүр бүтээх, ялангуяа социал дүр бүтээх асуудлыг үндсэн судлах зүйлээ гэж авч үздэг реклам сурталчилгаа, PR, имижлогийн онол, практикийг багтаасан шинжлэх ухаан-практикийн тусгайлсан салбарууд хөгжиж байна, |
“Имижлоги” болон “Имиж судлал” нэрийн дор имижийн мөн чанар, агуулга, хэлбэрийг олон шинжлэх ухааны зааг дээр судлан тодорхойлж байна, | |
Өөрийгөө үнэлэх, гоозүйн хүчин зүйл, Имижийн тусламжтайгаар өөрийн мэргэжлийн дүр төрхийг хэрхэнбүрдүүлэх, | |
Зохион байгуулах хэлбэр | Лекц, ярилцлага, хэлэлцүүлэг |
Түвшин | 3,4-р ангийн оюутнууд |
Анги дүүргэлт | 30-60 |
Төлбөр | 40000 төгрөг |
Үнэлгээ | Лекц, семинарт бүрэн хамрагдсан оюутнгууд үнэлэгдэх болно. |
Сургалтын материалын зардал | 10,000 төгрөг |
Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбоо барих вэ? | Нийгмийн ажил арга зүйн тэнхмийн эрхлэгч Т.Цэндсүрэн, МУБИС-ийн ХичээлийнIX байр,Боловсрол Судлалын сургууль №44 |
Утас:99135394 | |
Емайл-tsendsuren@msue.edu.mn | |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүнтэй хэрхэн холбогдох вэ? | Нийгмийн ажил арга зүйн тэнхмийн багш Б.Мягмарсүрэн, МУБИС-ийн ХичээлийнIX байр, Боловсрол Судлалын сургууль №47а |
Утас:91012234 | |
Емайл: bmyagmarsuren@msue.edu.mn | |
Ч.Байгальмаа, МУБИС-ийн Хичээлийн IX байр, Боловсрол Судлалын сургууль №47а | |
Утас:99008074 | |
Емайл: baigalmaac@gmail.com |
Аквариумын загасыг тэжээж, арчилах, үржүүлэх
Хичээлийн зорилго | Аквариумын загасыг тэжээж, арчилж, үржүүлэн хичээл, сургалтанд загвар болон ашиглан, байгальд ээлтэй, гоо сайхны мэдрэмжтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой |
Хүрэх үр дүн | Аквариумын амьтдыг тэжээх арга зүй, сургалтанд ашиглах тухай, аквариум нааж бэлтгэх, цэнэглэх чадвар эзэмшиж, байгаль орчинд ээлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх |
Агуулгын хүрээ | Аквариум болон аквариумын амьтан, ургамлын тухай мэдлэгтэй болж тодорхойлж чадах |
Шаардлагатай хэмжээний аквариум нааж, цэнэглэж, аквариумын загас үржүүлж сурах | |
Аквариум болох экосистемын загварыг хичээлд ашиглахыг суралцах | |
Байгаль орчинд эерэг хандлага төлөвшүүлэх, гоо сайхны мэдрэмжийг тэлэх | |
Зохион байгуулах хэлбэр | Семинар, лаборатори |
Түвшин | МУБИС оюутнууд |
Анги дүүргэлт | 15 оюутантай 1 групп |
Төлбөр | 65 000 |
Үнэлгээ | Амжилттай суралцагчид сертификаттай төгсөнө |
Сургалтын материалын зардал | 5 мм зузаантай шил 1 м2 – 20000 |
Шил наах силикон цавуу 1ш- 12000 | |
Загасны хоол (артём) 1ш –30000 | |
Хөтөлбөрийг боловсруулсанбагийн ахлагчтай хэрхэнхолбоо барих вэ? | МУБИС-ийн 3 байр 604 |
Магистр П.Эрдэнэтүшиг | |
Утас:99765111 | |
Имэйл: tushigerdene@yahoo.com | |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчбагийн гишүүнтэй хэрхэнхолбогдох вэ? | МУБИС-ийн 3 байр 606 |
Магистр Н.Түвшинлхагва | |
Утас:88076005 | |
Имэйл: tovshoo_05@yahoo.com |
МАНЖ БИЧИГ
Хичээлийн зорилго | Манж бичгээрх түүхэн сурвалж зохиолуудыг чөлөөтэй уншиж сурахад оршино. |
Хүрэх үр дүн | Манж бичгээрх түүхэн сурвалжуудыг чөлөөтэй уншиж ойлгон, түүнийг судалгаанд ашиглах чадвартай болно. |
Агуулгын хүрээ | Манж бичгийн үүсэл, түүний үг зүй, өгүүлбэр зүй, зөв бичих дүрэм, манж хэлээр бичигдсэн ном зохиол, сурвалж бичгийг унших, хөрвүүлэх, галиглах |
Зохион байгуулах хэлбэр | Семинар |
Түвшин | Монгол бичгийн мэдлэгтэй оюутан залуучууд хамрагдана. |
Анги дүүргэлт | 8-15 хүртэл |
Төлбөр | 80,000 төгрөг |
Үнэлгээ | Ирц – 20 % |
Идэвх оролцоо – 50 % | |
Явцын шалгалт – 30 % | |
Сургалтын материалын зардал | Сурвалж хувилж олшруулах зардал- 11250 |
Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэгч багийн гишүүдтэй хэрхэн холбоо барих вэ? | Түүхийн тэнхимийн багш доктор, дэд проф. У.Эрдэнэтуяа, утас-99077965. 2-р байр, өрөө 310. |
Нэмэлт сургалтыг зохион байгуулагчтай хэрхэн холбогдох вэ? | Түүхийн тэнхимийн багш магистр Н.Баярцэцэг, утас-99166364, 2-р байр, өрөө 310. |
POGIL
Хичээлийн зорилго | Суралцагч төвтэй сургалтын POGIL арга техникийг хичээлдээ амжилттай хэрэгжүүлэх мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. |
Хүрэх үр дүн | • POGIL аргазүйн сурган хүмүүжүүлэх зүй, философийн үндсэн ойлголтыг мэдэж POGIL аргазүйгээр сурагчдын хүрэх суралцахуйн зорилтуудыг томьёолж чаддаг болно |
• Өөрийн хичээлдээ POGIL аргазүйг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үед багшийн чиглүүлэн хөтлөх стратегийн талаар сурч ангийн нөхцөл байдлаас хамаарч сургалтын процессыг хэрхэн ялгаатайгаар удирдан чиглүүлэх талаар ойлголттой болно. | |
• POGIL үйл ажиллагааны шинж чанар, бүтцийн талаар мэддэг болно. | |
• Суралцахуйн цикл болон асуултын төрлүүдийг ашиглан үйл ажиллагааны бүтцэд анализ хийх, сайн POGIL үйл ажиллагааг зохион байгуулж сурна. | |
• POGIL лабораторийн үндсэн ойлголт, зарчмын талаар мэддэг болно. | |
• POGIL үйл ажиллагаанд хэрэглэх загваруудын талаар ойлголлттой болж өөрсдөө загвар бүтээж туршина | |
• Сурагчдыг санал хураалтанд оролцуулах аргаар сурагчдын хурдыг хянах, тэдний ойлголтыг шалгах, анги нийтийг хэлэлцүүлэг рүү удирдан чиглүүлэх | |
• POGIL арга техникийн давуу болон сул талыг өөр өөрсдийн ойлголтоор хэлэлцэнэ. | |
• Энэ сургалтаар мэдсэн сурсан зүйлсээ бусдадаа түгээх болон өөрөө хэрхэн үр ашигтай ашиглах сургалтаа сайжруулах талаар хэлэлцэнэ. | |
Агуулгын хүрээ | |
Зохион байгуулах хэлбэр | Лекц, семинар |
Түвшин | Баклавр, магистр |
Анги дүүргэлт | 32, 36, 40 |
Төлбөр | 30000 төгрөг |
Үнэлгээ | |
Сургалтын материалын зардал | 5000 төгрөг |
Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбоо барих вэ? | naranchimeg@msue.edu.mn |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүнтэй хэрхэн холбогдох вэ? | a.amarjargal@gmail.com |
bdovchin@yahoo.com |