Номын сан
МУБИС-ийн захирлын 2017 оны 11-р сарын 09-ны өдрийн А/278 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
МУБИС-ийн номын сан нь тус сургуулийн хамгийн том материаллаг бааз бөгөөд 2016 онд номын сангийн барилгыг ашиглалтад оруулснаар бүрэлдэхүүн сургуулиудын номын сангууд нийт 1898 м.кв талбай бүхий 580 суудал, 183932 ширхэг мэдээллийн сантай чөлөөт сонголтын үйлчилгээгээр 21 номын санч номын сангийн үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн төрөлжсөн судалгааны танхим, гэрээр ном олгох танхим зэргийг сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан тохижуулж орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, үйлчилгээний түргэн шуурхай таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Оюутнуудын дунд “Номтой хэрхэн ажиллах”, “Шинэ номын баяр”, “Зохиогч уншигчдын уулзалт” зохион байгуулж цаашид уламжлал болгон явуулахаар МУБИС-ийн нэгдсэн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
Номын сангийн судалгааны танхимуудыг цэцэгжүүлж ногоон орчинг бүрдүүлэх, уншигчдын соёлч үйлчилгээг эрхэмлэн ажилладаг.
МУБИС-ийн номын сангийн үйлчилгээнд цахим-ном, сэтгүүл, шинэ номын мэдээ - мэдээлэл, лавлагаа номзүй, хуучин ном сэлбэн засах, төрөлжсөн цахим мэдээллийн сан байгуулах ажлуудыг нэвтрүүлж байна.
Номын сангийн автоматжуулалтын LIB4U Net version програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим хэлбэрт оруулах, ажлыг гүйцэтгэж номын сангийн үйлчилгээг автоматжуулсан. Цахим каталогийн хаяг http://lib.msue.edu.mn
МУБИС-ийн номын сан нь хаан банктай хамтран уншигчийн үнэмлэхийг цахим хэлбэрт оруулж, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн.
МУБИС-ийн номын сангийн үйлчилгээнд техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар МУБИС-ийн номын сангийн цахим санд 80000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, судалгааны материал байгаагийн зэрэгцээ 2016 онд олон улсын нэгдсэн мэдээллийн сангийн эрхийг авч судлаачдад хүргэж байна.
Номын сан нээлттэй эхийн код ашиглан Wordpress, Joomla, Alexandria, Book library, Flipping book, Sigil програмыг ашиглан цахим номын сангийн үйлчилгээ үзүүлж байна.
Номын сангийн олон улсын сүлжээнд нэгдсэн байдал
Дэлхийн 50 гаруй улсад салбартай SPRINGER олон улсын хэвлэлийн корпорацад гишүүнчлэгдэн цахим мэдээлэл, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл үзэх эрхтэй болсон.
Үүнд:
SPRINGER | http://link.springer.com/ |
Annual Reviews – Жилийн тоймууд | http://www.annualreviews.org/ |
Онлайн мэдээллийн сан | http://elibrary.imf.org/ |
Геологийн нийгэмлэг | http://www.lyellcollection.org/ |
Вангийн нийгэмлэг | http://www.royalsocietypublishing.org/journals |
University of Chicago Press – Чикагогийн Их Сургуулийн хэвлэл | http://www.journals.uchicago.edu |
SPIE Цахим номын сан | http://spiedigitallibrary.org/ |
Цахим номын сан | http://www.jstor.org/ |
Мэдээллийн сангийн агуулгын хувьд:
Био-анагаах/
Амьдралын шинжлэх ухаан
Байгалийн шинжлэх ухаан
Геологи
Дэлхийн гадарга, байгаль орчин
Математик, инженер, физикийн шинжлэх ухаан
Биологийн шинжлэх ухаан; экологи, байгаль орчин
Эдийн засаг
Боловсрол
Астрономи
Био-анагаах ухаан оптик, эмнэлгийн дүрс боловсруулалт
Харилцаа холбоо, сүлжээ
Электрон зураг, дүрс дуу боловсруулалт
Гэрэлтүүлэг, дэлгэн харуулах
Лазер, эх үүсвэр
Микро, Нано дүрслэл, үйлдвэрлэл
Нанотехнологи
Инженер, оптик гэрлийн загварчлал
Зайнаас тандан судлах
Нар, Сонгодог эрчим хүч
Зан төлөвийн шинжлэх ухаан
Хими болон материалын шинжлэх ухаан
Компьютер зэрэг байна
МУБИС-ийн ашиглаж байгаа цахим мэдээллийн сангууд нь Сэтгүүлийн чансаа тогтоох /Impact factors/, ишлэл авсан тоон тайлангаас үзвэл хамгийн өндөр үзүүлэлтийг харуулж байна. Цахим мэдээллийн сангууд МУБИС-ийн судлаачдад эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, оюутнуудад өөрсдийн судалгааны чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь хичээлийн жилийн намар, хаврын улирлын хичээлийн долоо хоногоор зохицуулагдана.
№ | Ажилтны нэр | Үйл ажиллагааны чиглэл | Байрлал | И-Мэйл хаяг |
1 | Ж.Баатарсүрэн | Номын сангийн эрхлэгч | 400 тоот | baatarsuren.j@msue.edu.mn |
2 | М. Хандармаа | Ахлах номын санч | 200 тоот | khandarmaa@msue.edu.mn |
3 | Д.Цолмон | Каталогч | 200 тоот | tsolmon.davaa@msue.edu.mn |
4 | Т.Энхтуул | Ахлах номын санч | БС | enkhtuul@msue.edu.mn |
5 | Ц.Рэнцэнбямба | Лавлагаа мэдээллийн ажилтан | 401 тоот | rentsenbaymba@msue.edu.mn |
6 | Б.Насанжаргал | Судалгааны танхим 3 | 300 тоот | nasanjargal.a@msue.edu.mn |
7 | Ж.Нансал | Гэрээр ном олгох фонд | 200 | nansal@msue.edu.mn |
8 | Э.Солонго | solongo@msue.edu.mn | ||
9 | Б.Дашцэрмаа | Судалгааны танхим 2 | 201тоот | dashtsermaa@msue.edu.mn |
10 | Т.Үржинсүрэн | urjinsuren@msue.edu.mn | ||
11 | Д.Мандах | Судалгааны танхим 3 | 301 тоот | mandakh@msue.edu.mn |
12 | Б.Батчимэг | 99072152 | batchimeg.b@msue.edu.mn | |
13 | Б.Лхагвамаа | 99054778 | lkhagvamaa@msue.edu.mn | |
14 | Т.Одгэрэл | Судалгааны танхим 4 | 402 тоот | odgerel.t@msue.edu.mn |
15 | Н.Цэцэгмаа | 99876906 | tsetsegmaa@msue.edu.mn | |
16 | Ж.Сарантуяа | Байгалийн ухааны уншлагын танхим | “В” байр 105 тоот | sarantuya@msue.edu.mn |
17 | Д.Нямдулам | 99741274 | nyamdulam@msue.edu.mn | |
18 | Б.Төмөртогоо | Багшийн сургуулийн уншлагын танхим | “Д” байр | tumurtogoo@msue.edu.mn |
19 | Ц.Ганцэцэг | 99010621 | gantsetseg.ts@msue.edu.mn | |
20 | Ц.Алтанчимэг | Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн уншлагын танхим | “Е” байр | altanchimeg.ts@msue.edu.mn |
100 тоот | ||||
21 | Д.Ганцэцэг | 99938801 | gantsetseg.d@msue.edu.mn |
Уншлагын танхимууд нь 08:30-20:00 цаг хүртэл ажиллана И-Мэйл хаяг: library@msue.edu.mn