ЗОРИЛГО:

Аливаа суралцагчдад өөрсдийн хүсэл сонирхол, эзэмшсэн мэргэжил, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг, чадвар эзэмших, гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг хангахад нэмэлт хөтөлбөрийн зорилго оршино. 

Нэмэлт хөтөлбөр нь хувь хүнд тодорхой нэг чадвараа хөгжүүлэх, мөн мэргэжлийн тодорхой чиглэлээр мэдлэг, чадвараа өргөтгөх болон гүнзгийрүүлэх, эсвэл үндсэн мэргэжил дээр нэмж зэргийн бус боловсрол эзэмшихэд чиглэсэн хэд хэдэн нэмэлт хичээлээс бүрдсэн хөтөлбөр юм.

ТӨРӨЛ:

Нэмэлт хөтөлбөр нь дараах төрөлтэй байна. Үүнд:

Хувь хүний хөгжлийн хөтөлбөр /4Х/
Мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр /М2Х/

     2.1. Оюутны мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр /МХХ1/

     2.2. Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр /МХХ2/

Зэргийн бус боловсролын хөтөлбөр /ЗБХ/

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Нэмэлт хөтөлбөрийн сургалтыг оюутнуудад болон олон нийтэд зарлах, суралцагчийг бүртгэх, сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг тухайн тэнхим хариуцана.

Нэмэлт хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах хичээлийн талаарх мэдээллийг цахим санд бүртгэх, хичээл сонголт хийлгэх, суралцагчийн бүртгэл, дүн, төлбөр тооцоо, сертификат олгох зэрэг үйл ажиллагааг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба хариуцан зохион байгуулна.

Тухайн багш, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэнтэй хамтран сургалтын хуваарь хийж, хөтөлбөрийн албаны даргаар батлуулан мөрдөнө.

ТӨЛБӨР:

Хичээлийн кредитийн төлбөрийг тогтоохдоо тухайн жилийн 1 кредитийн суурь үнэлгээг үндэслэл болгоно. Энэ нь суралцагчдын тоо, хичээлийн хэрэглэгдэхүүний зардал зэргээс хамааран хичээл тус бүрт өөр байж болно.

ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ:

4 болон түүнээс дээш голчтой суралцаж буй оюутан 100% хөнгөлөлттэйгээр жилд нэг удаа сонирхсон нэмэлт хичээлийг судалж болно. Нэг хичээлээр 3-аас хэтрэхгүй оюутанд хөнгөлөлт олгоно.

Улс болон олон улсын хэмжээний уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эхний гурван байрт шалгарсан оюутан 100%-ийн хөнгөлөлттэйгээр жилд нэг удаа сонирхсон нэмэлт хөтөлбөрт суралцаж болно.