МУБИС-ийн МБУС-ийн хувьд сургалтын хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож дотоодын болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар   магадлан итгэмжлүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал:

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөр  МУБИС-ийн МБУС-ийн “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”, “Хими-байгаль шинжлэлийн багш”, Биологи-байгаль шинжлэлийн багш”, Газар зүй-байгаль шинжлэлийн багш”, Физик-байгаль шинжлэлийн багш”, мэргэжлийн хөтөлбөрүүдийг (2011-2014 онд) магадлан итгэмжлүүлсэн.

Манай сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэлийг хийснээр олон улсын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.

Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм. Энэхүү байгууллагаар

 

  1. “Багш, математикийн боловсрол”,  “Багш, мэдээлэл зүйн боловсрол” (индекс-D011401) бакалаврын зэрэг олгох математик, мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийг 2018 онд магадлан итгэмжлүүлж 2023 он хүртэл сунгасан
  2. “Багш, Байгалийн ухааны боловсрол” (индекс-D011402) бакалаврын зэрэг олгох биологи, газар зүй,  хими, физикийн сургалтын хөтөлбөрийг 2021онд магадлан итгэмжлүүлж 2024 он хүртэл сунгасан.

Ингэснээр ASIIN-ийн хүрээнд их дээд сургуулиуд болон бизнесийн хүрээнийхэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартыг боловсруулахын тулд ижил түвшинд ажилладаг, хичээлийн онцлог шалгуурыг тасралтгүй боловсруулж, их сургуулийн багш нарын холбоодтой стратегийн түншлэлийн хүрээнд олон улсын түвшинд зохицуулах боломж бүрдсэн гэж үзэж байна.



Байгалийн ухааны багш, Физик

1951-1952 оны хичээлийн жилээс эхлэн 5-7 дугаар ангийн багш бэлтгэх Багшийн институтийг үүсгэн байгуулснаар түүний анхдагч 4 салбарын нэг Тоо-физикийн салбар үүсэн “тоо-физикийн багш” мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн түүхтэй. 1960-1961 оны хичээлийн жилээс Тоо-физикийн тэнхмийг хоёр хувааж Физикийн тэнхим, Математикийн тэнхим байгуулснаар физикийн тэнхим нь “физик- математикийн багш” мэргэжилтэн бэлтгэх болжээ. Энэ үеэс физикийн тэнхимийн түүх эхлэж байгаа боловч “Физик - математикийн тэнхим” гэсэн бүтэц 1990 оныг хүртэл тогтвортой оршсоор байжээ. 1996 оноос Онолын физикийн тэнхим, Физик технологийн тэнхим гэсэн 2 тэнхимтэй  Физик технологийн сургууль байгуулагдан “Физик байгаль шинжлэлийн багш”, “Физик математикийн багш”, “Физик электроникийн багш”, “Физик мэдээлэлзүйн багш” мэргэжилтэн бэлтгэж байжээ. 2014 оноос дээрх хоёр тэнхмийг нэгтгэн Физикийн тэнхмийг байгуулан “Физикийн багш” мэргэжилтэн бэлтгэж эхлээд байна.

Тус тэнхим нь 1960 оноос хойш өнөөдрийг хүртэл 4200 гаруй бакалавр зэрэгтэй боловсон хүчин бэлтгэн гаргасан байна. Манай төгсөгчид ШУА, Их дээд сургуулиуд, мэдээлэл технологийн салбарууд, ЕБС-иудад мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд төгсөгчдөөс Монгол улсын гавъяат цолтон 16, ШУ-ны ба боловсролын доктор 25 төрөн гарчээ.

Тус тэнхим нь Монгол Улсын боловсролын системд Физикийн багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, магистр, доктор зэрэг боловсролын ахисан түвшний сургалтын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ физик, физикийн боловсролын салбарт эрдэм шинжилгээ, арга зүйн чиглэлээр судалгаа явуулж ирсэн. Мөн Монгол улсын боловсролын салбарын томоохон өөрчлөлтүүдэд тэнхимийн эрдэмтэн багш нар идэвхитэй оролцон ЕБС-ийн физикийн хичээлийн стандарт, хөтөлбөр, зөвлөмж, сурах бичиг, багшийн номыг зохиох, шинэчилэн боловсруулах ажлуудыг салбарын бусад эрдэмтэн багш нартай хамтран гүйцэтгэж ирсэн.