Докторантурын танилцуулга

 

 

Докторантурын элсэлтийн бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Докторантурын хөтөлбөрт хичээлийн жилд 3 удаа элсэлт авдаг. (8,1,5 сард)
  • Бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 3-4 жил
  • Нийт судлах кредит: 60
  • 1 кредитийн төлбөр: 166000 төгрөг  

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Магистрын  дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч оноо хүрэхгүй тохиолдолд шалгалт өгч элсэнэ.
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
  •  Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт  /ХААН банк 5031749242/      

Сургалтын төлбөрийн тэтгэлэг:

  • МУБИС-ийн магистрын зэргийг 3,7-оос дээш голчтой төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 20%-ийн тэтгэлэг олгоно. (2021 оноос хойш магистрантур төгссөн байна)
  • Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагын багш, ажилчдад сургалтын төлбөрийн 15%-20%-ийн тэтгэлэг олгоно.

Нэмэлт мэдээлэл

  • Элсэгч нь өмнө эзэмшсэн магистрын  мэргэжлээс өөр чиглэлээр докторын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү  хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг докторын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй бөгөөд судалсан хичээлийн дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба олгоно.

Холбогдох утасны дугаар 311547


Индекс

Хөтөлбөрийн нэр

Харьяалагдах сургууль

1

F01110101

 Боловсрол судлал

Боловсрол судлалын сургууль

2

 F01110102

 Боловсролын удирдлага

3

F03130101

 Сэтгэл судлал

4

F02320201

 Хэл шинжлэл

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

5

F02320202

 Гадаад хэл шинжлэл

6

F02220302

 Монгол судлал

7

F01140303

 Философи

8

F02220101

 Түүх

9

F03120101

 Улс төр судлал

10

F02320301

 Утга зохиол судлал

11

F03210101

 Сэтгүүл зүй, мэдээлэл

12

F05330101

 Физик

Математик, байгалийн ухааны сургууль

13

F05310101

 Хими

14

F05320201

 Газар зүй

15

F05110101

 Биологи

16

F05410101

 Математик

 

17

 F02180101

 Урлаг судлал

Дүрслэх урлаг, технологийн сургууль