МУБИС-ийн МБУС-ийн хувьд сургалтын хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож дотоодын болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар   магадлан итгэмжлүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал:

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөр  МУБИС-ийн МБУС-ийн “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”, “Хими-байгаль шинжлэлийн багш”, Биологи-байгаль шинжлэлийн багш”, Газар зүй-байгаль шинжлэлийн багш”, Физик-байгаль шинжлэлийн багш”, мэргэжлийн хөтөлбөрүүдийг (2011-2014 онд) магадлан итгэмжлүүлсэн.

Манай сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэлийг хийснээр олон улсын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.

Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм. Энэхүү байгууллагаар

 

  1. “Багш, математикийн боловсрол”,  “Багш, мэдээлэл зүйн боловсрол” (индекс-D011401) бакалаврын зэрэг олгох математик, мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийг 2018 онд магадлан итгэмжлүүлж 2023 он хүртэл сунгасан
  2. “Багш, Байгалийн ухааны боловсрол” (индекс-D011402) бакалаврын зэрэг олгох биологи, газар зүй,  хими, физикийн сургалтын хөтөлбөрийг 2021онд магадлан итгэмжлүүлж 2024 он хүртэл сунгасан.

Ингэснээр ASIIN-ийн хүрээнд их дээд сургуулиуд болон бизнесийн хүрээнийхэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартыг боловсруулахын тулд ижил түвшинд ажилладаг, хичээлийн онцлог шалгуурыг тасралтгүй боловсруулж, их сургуулийн багш нарын холбоодтой стратегийн түншлэлийн хүрээнд олон улсын түвшинд зохицуулах боломж бүрдсэн гэж үзэж байна.



Байгалийн ухааны багш, Газарзүй

1951 онд Багшийн институтийг байгуулахад Газарзүй-Биологи, Химийн мэргэжлээр багш бэлтгэн гаргадаг Байгаль-Газарзүйн нэгдсэн тэнхим анх байгуулагджээ. Улмаар 1952-1953 оны хичээлийн жилээс эхлэн Газарзүйн тэнхим бие даан, дунд сургуулийн багш бэлтгэх чиглэлээр сургалт явуулах болсон байна. 1956 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсан нь мэргэжлийн багш бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болж Газарзүйн багш нарын мэдлэг боловсрол, заах аргын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан.

1960-аад оноос ЕБС-ийн тоо өсч сургалтын агуулга өргөжин чанарын ахиц гарснаар дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх ажилд ихээхэн анхаарал хандуулах зорилт тавигджээ. Иймд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетийн харьяанд Газарзүй-Байгаль шинжлэлийн багш бэлтгэхээс гадна мэргэжлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Газарзүй-түүх, Газарзүй-Биологи, Газарзүй-Байгаль шинжлэл, Газарзүй-Аялал жуулчлал зэрэг мэргэжлээр сургалт явуулснаар 4000 гаруй багш мэргэжилтэн бэлтгэсэн.

Тус тэнхим нь Газарзүйн болон газарзүйн боловсролын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны төвүүдийн нэг бөгөөд сургууль байгуулагдсан цагаас эхлэн тус тэнхимд 50 гаруй багш, 10 гаруй хичээлийн туслах ажилтан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж иржээ.

Тэнхимийн хамт олон газарзүйн шинжлэх ухаан, газарзүйн боловсролын чиглэлээр олон арван эрдэм шинжилгээний ажил, бүтээл туурвиж ирсэн нь салбарын хөгжил, төгсөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байв.

Газарзүйн боловсролын агуулга, аргазүйг боловсронгуй болгон хөгжүүлэхэд тус тэнхимийн багш нар оролцоо их байсан бөгөөд анхны эрхлэгч академич Б.Гунгаадаш 1950-аад оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн Газарзүйн хичээлийн сурах бичгийг зохиосноор энэ ажлын эхлэлийг тавьсан. Энэ ажил үргэлжлэн бага, дунд боловсролын газарзүйн хичээлийн сурах бичиг, хөтөлбөр, агуулгын стандарт боловсруулах ажилд тэнхмийн багш нар орж ажилласан.