МУБИС-ийн МБУС-ийн хувьд сургалтын хөтөлбөрүүдээ боловсронгуй болгож дотоодын болон олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар   магадлан итгэмжлүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал:

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-өөр  МУБИС-ийн МБУС-ийн “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”, “Хими-байгаль шинжлэлийн багш”, Биологи-байгаль шинжлэлийн багш”, Газар зүй-байгаль шинжлэлийн багш”, Физик-байгаль шинжлэлийн багш”, мэргэжлийн хөтөлбөрүүдийг (2011-2014 онд) магадлан итгэмжлүүлсэн.

Манай сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэлийг хийснээр олон улсын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн юм.

Олон улсын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллага нь инженер, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцах хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг (ASIIN) нь 1999 оны 7-р сард байгуулагдсан ашгийн бус холбоо бөгөөд энэ нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүлэгч юм. Энэхүү байгууллагаар

 

  1. “Багш, математикийн боловсрол”,  “Багш, мэдээлэл зүйн боловсрол” (индекс-D011401) бакалаврын зэрэг олгох математик, мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийг 2018 онд магадлан итгэмжлүүлж 2023 он хүртэл сунгасан
  2. “Багш, Байгалийн ухааны боловсрол” (индекс-D011402) бакалаврын зэрэг олгох биологи, газар зүй,  хими, физикийн сургалтын хөтөлбөрийг 2021онд магадлан итгэмжлүүлж 2024 он хүртэл сунгасан.

Ингэснээр ASIIN-ийн хүрээнд их дээд сургуулиуд болон бизнесийн хүрээнийхэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын стандартыг боловсруулахын тулд ижил түвшинд ажилладаг, хичээлийн онцлог шалгуурыг тасралтгүй боловсруулж, их сургуулийн багш нарын холбоодтой стратегийн түншлэлийн хүрээнд олон улсын түвшинд зохицуулах боломж бүрдсэн гэж үзэж байна.



Байгалийн ухааны багш, Хими

1951 онд Багшийн институт байгуулагдахад анхны дөрвийн нэг нь Байгаль-дэлхийн багш бэлтгэх салбар байж тэнд химийн багш нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Улмаар 1957 оноос УБДС болсноор   Хими–Байгалийн тэнхим ,1960 оноос Химийн тэнхим  болон өргөжиж өдрийн , 1977 оноос эхлэн  эчнээ анги нээн дээд мэргэжилтэй багш нарыг бэлтгэжээ. 1977-1993 он хүртэл Биологийн тэнхимтэй хамтран Хими-Биологийн, 1990 оноос Химийн мэргэжлээр багш бэлтгэх болсон. 1993 оноос “Хими-Байгаль шинжлэлийн багш “ хос мэргэжилтэн ,  2014 оноос МУБИС-ийн хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлтөөр “Багш, Байгалийн ухааны боловсролын хөтөлбөр”-өөр Химийн багш мэргэжилтэн бэлтгэж байна.

Химийн  тэнхим нь бакалавраар химийн багш, магистр, докторын сургалтаар химийн ухааны мэргэжилтэн бэлтгэх сургалтуудыг явуулдаг. Сургалтын үйл ажиллагааг танхим, лаборатори  болон үйлдвэрлэлийн нөхцөлд зохион байгуулдаг. Бид дотоод, гадаадын олон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай байсаар ирсэн.

Мэргэжлийн багш нар Химийн боловсрол, Монгол орны эрдэм түүхий эд химийн технологи, Хүрээлэн буй орчны хими, Байгалийн нэгдлийн хими зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг.