2.2 Дэд профессор цолд нэр дэвшигч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
2.2.1 Их, дээд сургуульд багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас дээш жил хийсэн, үүнээс 5-аас доошгүй жил нь МУБИС-д ажилласан байх (Гаднын байгууллагын ажилтан бол их дээд сургуульд 5-аас дээш жил багшилсан байх)
2.2.2 Нэг сэдэвт зохиол, сурах бичиг 3-аас доошгүйг бичиж нийтлүүлсэн байх;
2.2.3 Эрдэм шинжилгээний бүтээл 15-аас доошгүйг* нийтлүүлсэн, үүнээс 5-аас доошгүйг нь сүүлийн 3 жилд бичиж нийтлүүлсэн байх. Тайлбар* - Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд 5-аас цөөнгүй бүтээл нийтлүүлсэн бол бүтээлийн тоо заавал 15 байхыг шаардахгүй.
2.2.4 Гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 2-оос доошгүй бүтээл нийтлүүлсэн.
2.2.5 8-аас доошгүй магистрын ажил удирдаж хамгаалуулсан байх;
2.2.6 Заадаг хичээлийнхээ сургалтын хөтөлбөр, стандартыг бүрэн боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа, заах арга, ур чадварын талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, аттестатчиллаар хангалттай түвшний үнэлгээ авсан байх;
2.3 Энэхүү журмын 2.1.6, 2.2.3-д заасан эрдэм шинжилгээний бүтээл нь мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн байна.
2.3.1 Хүндэт профессор, профессор, дэд профессор цолд нэр дэвшиж буй багшийн бүтээлийн үнэлгээнд патент, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ авсан, судалгааны үр дүнгийн хэрэгжилт зэрэг бусад үзүүлэлтийг тооцож болно.
2.3.2 Урлагийн чиглэлийн багш нарын судалгаанд тулгуурлан туурвисан урлагийн зарим бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.