НОМЫН САНГИЙН МЭДЭЭ

МУБИС-ийн номын сангийн хамт олон 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг тохиолдуулан номын сангийн сан хөмрөгийн тооллого тооцоо, ном сэлбэн засах, шинэ номуудаа каталогжуулах зэрэг дотоод ажлуудаа хийж гүйцэтгээд оюутын амралтын сүүлийн гурван өдөрт номын сан дотроо номын сангийн мэргэшүүлэх болон, ажлын байран дээр хөгжих сургалтуудыг зохион байгуулж бие биенээсээ ихийг сурч мэдэж бүтээлчээр өнгөрүүллээ.
Эхний 2 өдөр номын сангийн олон улсын Коха програмд каталог зохион байгуулах болон хүний нэрийн баталгаажуулсан бүртгэл үүсгэх сургалтыг төв номын сангийн каталогч Д.Цолмон, эрдэм шинжилгээний уншлагын танхимын номын санч Э. Золзаяа, Г. Энхчимэг нар удирдан явуулсан бол сүүлийн өдөр ажлын байран дээр хөгжих сургалтыг мэдээлэл технолгийн ажилтан Ц.Нацагдорж Коха програмд тайлангийн хэсгийг хөгжүүлж олон төрлөөр тайлан мэдээ шүүж харах модулиудыг нэмж хийснээ танилцуулснаар эхэлж дараа нь Багшийн сургуулийн номын санч Т.Энхтуулын урьж авчирсан Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч эрүүл мэндийн боловсролын талаар тун дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн бусад номын санч нар өөрсдийн бэлтгэсэн Байгууллагын соёл, ёс зүй, ажилтны хариуцлага, Стрессийг удирдах, Номын сан маркетингийн нүдээр, Харилцаа хандлагын олон талт байдал сэдвүүдээр хамт олондоо мэдээлэл өгч, санал бодлоо солилцон хичээлийн жил дуустал үндсэн ажлуудынхаа хажуугаар оюутнуудаа уншлаганд хөтлөх, өөрсдийгөө ажлын байрандаа тасралтгүй хөгжүүлж номын санчаас судлаач номын санчид шилжих урам зориг дүүрэн цэнэглэгдлээ.