МУБИС нь ОХУ-ын Пермийн хүмүүнлэгийн багшийн их сургуультай 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Тухайн сургуулийн Евро-Ази судлалын төвийн дарга, доктор Олег Лушников төлөөлөн ирж, МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор, дэд профессор О.Алтангоо нар хамтын гэрээг үзэглэв.
Тухайн гэрээний хүрээнд оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нар туршлага судлах, хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулан ажиллахаар тусгасан байна. Мөн 2 сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, цаашид 2 орны хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ач холбогдол өгч ажиллах талаар хэлэлцэв.