Education in North сэтгүүлийн
2022 оны 5-р сарын тусгай дугаарт өгүүлэл хүлээн авна.
Тус сэтгүүл нь боловсролын бүхий л чиглэлийн дотоод, гадаадын эрдэмтэд, судлаачдын үзэл бодол, санал шүүмж, урьд өмнө хэвлэгдээгүй судалгааны үр дүнг уншигч олонд хүргэх зорилготой олон улсын нээлттэй сэтгүүл юм. Уг сэтгүүлийг Шотландын зүүн хойд хэсэгт орших Абердины Их Сургуулийн Боловсролын Сургуулиас жилд хоёр удаа нийтлэн гаргадаг.
“Braided with frayed ends, issues of sustainability, environment, and co-production” буюу “Тогтвортой байдлын асуудал, байгаль орчин, хамтын бүтээл" сэдэвт 2022 оны 5-р сарын тусгай дугаарт өгүүлэл хүлээн авна. Хураангуй илгээх хугацаа: 2021 оны 9-р сарын 8-н хүртэл.
- Сэтгүүлийн албан ёсны хэл англи болон төрөлх хэл дээр нийтлүүлэх боломжтой. /сэтгүүлийн редакцтай зөвшилцөх/.
- Өгүүллийг дараах чиглэлээр хүлээж авна. Үүнд:
- Тогтвортой байдлын талаарх салбар дундын боловсролын алсын хараа.
- Тогтвортой байдалд суралцахад гэр бүл ба албан бус сургалтын үүрэг
- Тогтвортой байдал амьдралд хэрхэн хэрэгждэг вэ?
- Багш, сургуулиуд хүүхдүүдийн тогтвортой байдлын тухай санаа, практикийг хэр хүлээн зөвшөөрч, түүн дээрээ тулгуурладаг вэ?
- Албан ёсны боловсрол ба олон нийтийн түншүүдийн хооронд тогтвортой практикийг хамтран бий болгох.
- Тогтвортой байдлын үндсэн асуудлыг ойлгоход урлагт суурилсан сургалтын хувь нэмэр.
- Багшийн Анхан шатны Боловсрол (ITE) нь оюутан багш нарт зориулсан хөтөлбөрийнхөө хүрээнд тогтвортой байдлыг хэрхэн авч үздэг вэ/энэ туршлагад оюутан багш нарын үзэл бодол ямар байдаг.
- Тогтвортой байдлыг сурахад чиглэсэн мэргэжлийн тасралтгүй хөгжил (CPD) ямар вэ?
- Өгүүлэл илгээх эцсийн хугацаа:
- Өгүүлэл илгээх зохиогч нь 250 үгтэй хураангуйг 2021 оны 9-р сарын 8-ны дотор eitn@abdn.ac.uk хаягаар илгээнэ..
- Бичвэр эхийг 2022 оны 1 -р сарын 7-ны Баасан гарагт eitn@abdn.ac.uk хаягаар ирүүлнэ.
Тусгай дугаарын редакторууд:
- Лиз Кертис: elizabeth.curtis@abdn.ac.uk
- Бет Кросс: Beth.Cross@uws.ac.uk
- Кэти Фрэнсис: catherine.francis1@abdn.ac.uk
Сэтгүүлийн редакторууд: Хелен Мартин, Клэр Моллой
Дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжийг хавсралтаас харна уу.
Сэтгүүлийн редакцтай холбоо барих: eitn@abdn.ac.uk