МУБИС “ИЛГЭЭЛТИЙН БАГШ” ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

 Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрийг МУБИС-иас дэмжин хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөр нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, манлайлагч багш нарыг бэлтгэх зорилготой юм. Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран  хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Мөн “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдаж буй багш бус мэргэжилтэй залуусыг МУБИС-ийн багш мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй хамруулж байна. “Илгээлтийн багш” хөтөлбөрөөс шалгарсан 16 залуу багш Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын ерөнхий боловсролын сургуульд багшлахаар боллоо.