Удирдах зөвлөлийн хурал 2021.12.16

Удирдах зөвлөл 2021 оны 12 сарын 16-ны өдөр  93,3 %-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. МУБИС-ийн захирлын 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр (“МУБИС-ийн дүрэм”-ийн 4.2.1; 4.4.2) - О.Алтангоо /Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  2. МУБИС - ийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөл -                                 О.Алтангоо /Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  3. Оюутны өргөө цогцолборын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай - О.Алтангоо /Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  4. Бусад
  • Сургуулийн өмнөх боловсролын туслах багш бэлтгэх цахим сургалтын төлбөр тогтоох тухай - О.Алтангоо /Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  • Гадаад оюутны монгол хэлний түвшин тогтоох шалгалтын төлбөр тогтоох тухай - О.Алтангоо /Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/

 

Хурлаар шийдвэрлэсэн нь:

  1.  МУБИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн ажлын тайланг хэлэлцэн, Захирлын ажлыг “хангалттай” гэж дүгнэж, МУБИС-ийн Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах захирлын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж батлав.
  2. МУБИС-ийн 2022 оны “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн дэмжиж 2022 оны төсвийг батлав. 
  3. МУБИС-ийн Оюутны өргөө цогцолборын бүтэц орон тоог шинэчлэн батлав.
  4. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн туслах багш бэлтгэх 18 кредит сургалтын нийт төлбөрийг тогтоож батлав.
  5. МУБИС-д элсэн суралцах Гадаад оюутны Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын хураамжийг тогтоож батлав.
  6. Капитал банкнаас авлагад авах Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 35-2 дугаар байр, 35 айлын орон сууцны барилгыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, авлагыг барагдуулах, МУБИС-ийн Горхи-тэрэлж дэх сургалт, дадлагын төвийн барилга угсралтын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор чанартай гүйцэтгэж дуусган ашиглалтад оруулахыг үүрэг болгосон тогтоолыг тус тус баталлаа.