ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн албан хариунд Улаанбаатар хот дахь их дээд сургуулиудын багш ажилчдыг Засгийн Газраас баталсан товлолтын дагуу Ковид 19-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг  2021 оны 04 дүгээр сарын эхний 10 хоногт багтаан зохион байгуулж, эхний тунг тариулах үйл ажиллагааг дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран зохион байгуулна. МУИС болон ШУТИС зэрэг сургуулиудын ванкцинжуулалтад хамрагдсан байдал нь 30-50 хувьтай байгаа бөгөөд бусад их дээд сургуулиудыг тухайн хугацаанд 100 хувь хамруулах зорилттой байгаа юм байна.
Мөн 50-иас дээш насны багш, ажилчдыг оршин суугаа дүүрэг хорооны эрүүл мэндийн нэгдэл, хэсэгтээ хандан вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөсөн тул та бүхэн харьяа дүүрэг, хороондоо хандан товлолт хугацааны дагуу вакциндаа хамрагдахыг хүсье.
Нэгдсэн зохион байгуулалт бүхий вакцинжуулалтын хуваарийг Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдсэний дараа бүрэлдэхүүний сургууль, нэгж бүрээр дамжуулан вакцинжуулалтад хамруулах ажлыг Дотоод ажлын албанаас зохион байгуулна.
 
ДОТООД АЖЛЫН АЛБА