Биеийн тамирын сургуульд БМИҮЗ-ийн шинжээчдийн баг ажиллаж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Спортын дасгалжуулагч” хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр сургалтын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д хүргүүлсэн. Үүнийг үндэслэн БМИҮЗ-өөс шинжээчдийн баг болох ахлагч, доктор С.Эрдэнэтуул, гишүүн, доктор Н.Оюунбат, доктор М.Халиун нар 2023 оны 03 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд БТС-д ажиллаж байна. Тэд ажил олгогч, төгсөгчидтэй цахим уулзалт хийж, спортын дасгалжуулагч хөтөлбөрийн мэргэжлийн хичээл ордог багш нартай болон I-IV ангийн оюутнуудтай биечлэн уулзалт хийлээ. Мөн сургалтын хөтөлбөрийн танилцуулга, мэдээлэл, баримт нотолгоо, сургуулийн анги танхим, номын сан зэрэг орчин нөхцөлтэй танилцан ажиллаж байна.