Удирдах зөвлөлийн хурал 2022.12.02

МУБИС-ийн Удирдах зөвлөл 2022 оны 12 сарын 02-ны өдөр 14:00 цагаас А байрны 300 тоот танхимд 80%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн талаарх танилцуулга
  2. МУБИС-ийн 2022 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дүгнэх тухай
  3. МУБИС-ийн захиргааны  бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай

Хурлаар шийдвэрлэсэн нь:  

  1. МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн төлөв байдал, цаашид хөгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг дараагийн хурлаар танилцуулахыг Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (О.Алтангоо)-д үүрэг болгов.
  2. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 Гүйцэтгэлийн тайланг “хангалттай” гэж дүгнэж, Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн тайланг  Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхийг зөвшөөрөв.
  3. Монгол Улсын Боловсролын их сургуулийн бүтцийг 1 дүгээр хавсралтаар, захиргааны орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (О.Алтангоо)-д үүрэг болгов.