АТГ-аас МУБИС-д сургалт явууллаа

Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн алба хаагч комиссарууд хүрэлцэн ирж, МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнуудад сургалт явууллаа. Тус сургалтаар “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх тухай”, “Авлигын гэмт хэрэг” сэдвээр тус тус дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, сургалт орсон юм. Уг үйл ажиллагааг МУБИС-ийн Тамгын газраас зохион байгууллаа.