Япон улсын Окаяама Их Сургуулийн 2022 оны оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

МУБИС болон Японы Окаяама их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан Та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУБИС-ийн бакалаврын төвшний идэвхтэй суралцаж буй оюутан (1,2,3 курс)
  2. Хэлний түвшинд тэнцсэн оюутнуудаас голч дүн харгалзан үзнэ.
  3. Хэлний түвшин:
    1. Япон хэлний Н2 (N2) түвшний шаардлага хангасан байх.
    2. Хэлний онооны батламжийг хавсаргах.

Бүрдүүлэх Бичиг баримтууд /бүрдүүлэх бичиг баримтууд англи хэл дээр байна/

  1. Дүнгийн хуулбар (Сургалтын хөтөлбөр, Багшийн хөгжлийн албанаас авах)
  2. Сургуулийн тодорхойлолт.
  3. Тодорхойлох захидал (Багшийн гарын үсэгтэй, холбогдох хаягийн бичсэн байх)
  4. Хэлний түвшин батлах батламж сертификатын хуулбар .
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ
  6. 3*4 хэмжээтэй цээж зураг (jpg өргөтгөлтэй файлаар авна)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа1 жил

Судлах боломжтой хичээл:

Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн ерөнхий суурь хичээл болон мэргэжлийн суурь хичээлүүдээс сонгон судлах боломжтой.

Сургалтын төлбөр, бусад зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, амжиргааны зардал болон замын зардлыг  суралцагч өөрөө хариуцана.

Зардал (Ойролцоогоор)

  • Амьдрах зардал                                 80,000  иен (сард)
  • Дотуур байр                                       17,000  иен (сард)
  • Банкны картанд байрших мөнгө      96,000  иен (жилд)

Боломж (Ойролцоогоор)

  • Цагийн ажил  700 иен (цагт)
  • 7 хоногт 28 цаг ажиллах боломжтой ба суралцагч өөрөө ажлаа олно.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 5 дүгээр сарын 15-ний 15:00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн бичиг баримтыг нэг багц PDF файл өргөтгөлтөй (тод харагдах) болон international@msue.edu.mn цахим хаягаар илгээнэ. PDF file-аас бусад файлаар хүлээн авахгүй болно. Бичиг баримтын эх хувийг МУБИС-ийн хичээлийн А байрны 208 тоотод хүлээн авна.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй. Тодруулах зүйл байвал11-318497 утасаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийн ажлын цагаар хүлээн авна.

Тэнцсэн оюутнуудын нэрсийг 2022.05.25нд МУБИС- ийн Вэб хуудсанд байршуулна.

МУБИС-ийн Гадаад харилцааны алба