ӨВЛИЙН ТӨГСӨЛТИЙН ХЯНАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

МУБИС-ийн Захирлын баталсан удирдамжийн дагуух ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг дуустал 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөж буй бүрэлдэхүүний сургуулиудын бакалаврын 341, магистрын 119 төгсөгчдийн холбогдох материалд хяналт хийж ажиллаа. Тус ажлыг МУБИС-ийн “Сургалтын журам”, “МУБИС-ийн хөтөлбөрийн чанарын баталгаажилтын журам” хэрэгжилт, төгсөгчдийн дүн, сургалтын төлбөр, элсэлт, шилжилт хөдөлгөөн, жилийн чөлөөний тушаалд тулгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор явуулдаг.

Хяналтын явцад гарсан зөрүүг тухай бүр холбогдох бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтнүүдэд мэдэгдэж, арилгуулах арга хэмжээг зохион байгуулж ажилласан бөгөөд тайланг МУБИС-ийн Захиргааны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралд Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа танилцуулсан юм.

МУБИС-ТАМГЫН ГАЗАР