Оюутны ШАТРЫН болон ШИРЭЭНИЙ ТЕННИС-ний аваргууд тодров

МУБИС-ИЙН ОЮУТНЫ ШАТРЫН БОЛОН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮДДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

2022 оны оюутны шилдэг шатарчдаар: Эрэгтэй: АЛТАН МЕДАЛЬ: М.Шагдардаш/НХУС/, МӨНГӨН МЕДАЛЬ: Ч.Нямдорж /НХУС/, ХҮРЭЛ МЕДАЛЬ: Б.Жамъянпүрэв/Багшийн сургууль/, Эмэгтэй: АЛТАН МЕДАЛЬ: Р.Халиун-Эрдэнэ /НХУС/, МӨНГӨН МЕДАЛЬ: Х.Ахтилек /МБУС/, ХҮРЭЛ МЕДАЛЬ: Д.Энхжин /Багшийн сургууль/ нар тус тус шалгарч сургууль, анги хамт олон, найз нөхөдөө баярлууллаа. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 тамирчин швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулав. Тэмцээний шүүгчээр ажилласан БТТ-ийн багш А.Бат-Очир, Ч.Цогтбаяр нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

2022 оны оюутны шилдэг теннисчдээр: Эрэгтэй: АЛТАН МЕДАЛЬ: Б.Мэндээ /ДУТС/, МӨНГӨН МЕДАЛЬ: Г.Цэвэгмэд /МБУС/, ХҮРЭЛ МЕДАЛЬ: А.Бумбаяр /БТС/, эмэгтэй: АЛТАН МЕДАЛЬ: П.Урантогос /НХУС/, МӨНГӨН МЕДАЛЬ: О.Түвшинжаргал /МБУС/, ХҮРЭЛ МЕДАЛЬ: Х.Энхзул /БоСС/ нар тус тус шалгарч сургууль, анги хамт олон, найз нөхөдөө баярлууллаа. Энэ удаагийн тэмцээнд ДУТС, НХУС, МБУС, СӨБС, БТС, БаС-ийн 35 тамирчин авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний шүүгчээр ажилласан БТТ-ийн Ч.Цогтбаяр багшдаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Биеийн тамирын тэнхим