МУБИС-ийн багш нарын шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Багш нарын аварга шалгаруулах шатрын тэмцээн 2022.10.15-нд явагдаж, эрэгтэй 18 тамирчинг, эмэгтэй 8 тамирчин оролцсон юм. Тэмцээний зохион байгуулалтын хувьд нэг талдаа 15 минут швейцарь системээр эрэгтэй 7 өрөг, эмэгтэй 5 өрөг тоглож, шүүгчээр А.Бат-Очир, Ч.Цогтбаяр нар ажиллан аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй
1-р байр МБУС – Ц.Батхүү
2-р байр ЕБС – Ц.Отгонбат
3-р байр БТС – А.Бат-Очир
Эмэгтэй
1-р байр ЕБС - Г.Энхмаа
2-р байр МБУС – Б.Норовсүрэн
3-р байр ЕБС – Г.Цэнд-Аюуш
Та бүхэндээ баяр хүргэе