БНСУ-ын Дэгү (Daegu) Шинжлэх ухааны музейтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

БНСУ-ын Дэгү (Daegu) Шинжлэх ухааны музейн захирал МУБИС-ийн "Хүндэт доктор" Пак Үн Ги (Paek Woon Kee) тэргүүтэй зочид төлөөлөгчид МУБИС-д ажлын айлчлал хийлээ. Зочдыг МУБИС-ийн захирал дэд профессор О.Алтангоо Гадаад харилцааны алба, МБУС-ийн эрдэмтэн багш нар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар саналаа солилцон улмаар өмнөх хамтын ажиллагааны санамж бичгийн хугацаа дууссан тул үр дүнтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т талууд гарын үсэг зуралцав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж багш, оюутан солилцож, хамтарсан судалгаа үр дүнтэй байсанд сэтгэл ханамжтай байгаагаа захирал О.Алтангоо онцлон дурьдсан юм. Уулзалтын үеэр Дэгү Шинжлэх ухааны музейн дарга Жон Хэ Жин музейнхээ тухай танилцуулга киног үзүүлж тайлбар хийв.  МУБИС-ийн "Хүндэт доктор" Пак Үн Ги (Paek Woon Kee) Дэгү Шинжлэх ухааны музейн ажилтан Жон Хэ Жин /Музейн дарга/, Мүн Жү Ён /Үзэсгэлэнгийн төлөвлөлт, судалгааны албаны судлаач/, Сон Өги Ён /Музейн судлаач/, Ким Жүн Ху /Боловсрол, судалгааны албаны судлаач/ нарын хамт хүрэлцэн ирлээ. Ингээд цаашдын хамтын ажиллагаанд улам их амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дуламрагчаа