МУБИС-ИЙН ОЮУТНУУД ЭХНИЙ 3 БАЙРЫГ ЭЗЭЛЛЭЭ

МУИС, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Байгалийн түүхийн музей, Залуу экологичдыг дэмжих төвөөс хамтран жил бүр их дээд сургуулиудын ургамал судлалын хичээл судалдаг оюутнуудын дунд “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” уралдаан зохион байгуулдаг. Байгаль орчны салбарт бэлтгэгдэж буй ирээдүйн залуу мэргэжилтнүүдийн байгалийн ургамлын төрөл, зүйлийг таньж тодорхойлох чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг МУБИС-ийн оюутнууд тэргүүлж, эхний 3 байрыг эзэлсэн байна. Үүнд:

МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа, магистрант Ц.Дашмаа нарын бэлтгэсэн оюутнуудын Edelwiess баг тэргүүн байр,  Potentilla баг дэд байр, Adonis баг гутгаар байрыг тус тус эзэлж, МУБИС-ийн оюутнууд тус уралдааныг тэргүүллээ.