Mongoliajol.info- Mongolia Journals Online -ийн сэтгүүл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр Эрдэм шинжилгээ, инновацын албанаас эрхлэн гаргадаг МУБИС-ийн Lavai: International Journal of Education сэтгүүл нь JOL эрхтэй боллоо.
Цаашид Journal Publishing Practices and Standards (JPPS) framework-ийн нэг одны нөхцөлийг хангах, сэтгүүлийн ерөнхий редакторын хянан магадлагааны баталгаажуулалт, Mongoliajol.info-ийн зүгээс нэмэлт хянан магадлагаа (peer-review) хийж ажиллах бөгөөд сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүд нь Google scholar илэрцтэй, DOI дугаартай хэвлэгдсэнээр Scopus-т бүртгэлтэй чансаа өндөртэй сэтгүүл болж хөгжих юм.