“IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY? : A COMPARATIVE PERSPECTIVE” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгууллаа

МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхим болон Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Зөвлөлөөс санаачлан “IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY?: A COMPARATIVE PERSPECTIVE” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр МУИС-д амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол шинжлэх ухааны яам, УИХ-ын Парламентын судалгаа сургалтын хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль хамтран зохион байгуулагчаар, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Шинжлэх ухаан, технологийн Сан, Мongolian Management Consulting Association ТББ байгууллагууд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллалаа. Тус хуралд Монголын болон олон улс дахь ардчилал судлалын талаар мэргэшсэн, дагнасан судалгаа хийдэг Стэнфордын Их Сургуулийн Улс төр судлал, коммуникацийн тэнхимийн профессор Жеймс Фишкин, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Сук Ки Кон болон Япон, БНЧУ, Чили улсын нийт 8 эрдэмтэн, дотоодын 10 гаруй судлаач эрдэмтэд дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

  • Төлөөллийн засаг, төлөөллийн ардчиллын үзэл санаа ба монголын ардчилал: төрийн ба улс төрийн институцууд төлөөллийн ардчилалд хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Зөвлөлдөх ардчиллын хөгжил ба Монгол Улс
  • Монгол дахь иргэний нийгмийн хөгжил: Боломж ба сорилт
  • Өмнөд Солонгос дахь иргэний нийгэм: даяаршил, популизм ба дижитал хувьсгал
  • Улс төрийн уламжлал, соёл, үнэт зүйлсийн өөрчлөлт, хөгжил: Орчин үеийн Монголчуудын жишээн дээр
  • Монголын ардчилалд эрх баригч улс төрийн намуудын үзүүлэх нөлөө
  •  Залуу үеийнхний улс төрийн соёлын өөрчлөлт ардчилал болон технократын хувилбаруудад итгэх итгэл
  •  Монгол дахь ардчиллын талаарх залуучуудын үзэл бодлын судалгаа
  • Монгол дахь ардчиллын хөгжлийн динамик: Азийн барометрийн судалгааны үзүүлэлтүүд гэсэн сэдвүүдийн хүрээнд нийт 17 судлаачийн ганцаарчилсан болон хамтарсан илтгэл хэлэлцүүлэгдсэн байна.