Бодвелын тэтгэлэгт тэнцэн уг сургалтанд хамрагдах боллоо

Бодвелийн глобал удирдагчдын сургалтад дэхийн  21 болон түүнээс дээш насны эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг зуны  6 долоо хоногийг Канадын Ванкувер хотноо суралцах боломжийг олгодог бөгөөд сургалтанд шаардлагатай сургалтын төлбөр, байр, хоол, эрүүл мэндийн даатгал, аялал болон бусад үйл ажиллагааны зардлыг Бодвел бүрэн хариуцдагаас гадна сургалтаа амжилттай дуусгасан оюутанд 1000$ онгоцны зардлыг олгодог билээ. 
Тус сургалтаар оюутан өөрийгөө нээх, олон орны хүүхдүүдтэй амьдарч  Канадын соёлтой танилцах, Олон улсын удирдагчдын асуудал суралцах гэх мэт маш олон давуу талтай тэтгэлэгт сургалт юм. 
МУБИС-ийн НХУС-аас Бодвелын тэтгэлэгт тэнцсэн Оюундэлгэрийн Тэгшээ болон Бериктемирийн Анита нартаа баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.