Газарзүйн тэнхимийн багш профессор Е.Батчулууны туурвисан “Дэлхий судлал” номын таницуулга боллоо

МБУС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Е.Батчулуун багшийн “Дэлхий судлал” номын танилцуулга 2022 оны 12 сарын 26 өдөр болж өнгөрлөө. Сурах бичгийг танилцуулах үйл ажиллагаанд МУБИС-ийн МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, Монгол улсын ардын багш академич Б.Жадамба, Монгол улсын гавъяат багш Н.Жадамба, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын зөвлөх проф Г.Нямдаваа, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч проф В.Батцэнгэл, проф Е.Чинбат, проф П.Мягмарцэрэн, проф С.Эрдэнэсүх, доктор Д.Батсүрэн, доктор Б.Алтанболд, доктор Б.Сайнбуян, Ховд их сургуулийн багш проф Ч.Лхагвасүрэн, доктор н.Батчулуун, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын салбарын эрхлэгч доктор Н.Уртнасан, Д.Алтантуяа, Барилга хот байгуулалтын яамны Бүс нутаг төлөвлөлтийн судалгааны төвийн дарга доктор н.Давааням, Б.Отгонбат, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, мэргэжлийн тэнхимийн багш нар, зарим төрийн бус байгууллага, ЕБС-ийн багш нар, оюутнуудын төлөөлөл 70 гаруй хүн оролцов. Номын танилцуулгын үеэр МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, проф Н.Жадамба, проф Г.Нямдаваа, проф Е.Чинбат нар Дэлхий судлал номын агуулга, ач холбогдол, хэрэглээний талаар баяр хүргэж өөрсдийн санал бодлыг хэллээ. Дэлхий судлал номын зохиогч проф.Е.Батчулуун өөрийн туурвисан номын танилцуулгыг хийсэн бөгөөд уг сурах бичиг нь 20 жилийн хугацаанд 7 удаа хэвлэгджээ. Энэ удаагийн хэвлэл нь хатуу хавтас, 4 өнгөтэйгээр Дэлхий гариг (I), Чулуун мандал (II), Хийн мандал (III), Усан мандал (IV), Биосфер (V), Газарзүйн бүрхэвч (VI), Орчлон ертөнц, нарны аймаг (VII) гэсэн 7 бүлэг, ашигласан материал, хавсралт, нэр томъёоны орчуулга, нэрийн хэлхээ бүхий 388 хуудас бүтээл болсныг дурьдлаа.Мөн энэ үеэр Газарзүйн тэнхимийн багш профессор Д.Даш “Эрдэмтэд, судлаачдын тухай өгүүлэх нь”, доктор Х.Цогбадрал тус тэнхимийн багш нарын сүүлийн 3-4 жилийн хугацаанд тууривсан “Physical Geography of Mongolia”(in Springer Nature) “Монгол орны физик газарзүй”, “Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс”, “Дэлхий судлалын дадлага ажил”, “Газарзүйн Англи-Монгол, Монгол-Англи толь”, “Газарзүйн боловсролын үндэс”, “Ерөнхий физик газарзүйн тайлбар толь”, “Геофорум” сэтгүүл зэрэг хамтын бүтээлийг дэлгэж танилцуулав.
МБУС-Газарзүйн тэнхимийн хамт олон