Ази судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурал боллоо

МУБИС-ийн НХУС-ийн Дорнодахины хэлний тэнхим, МУИС-ийн Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн Ази судлалын тэнхим хамтран зохион байгуулдаг АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ /THE 7th INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDIES /(ICAS 2021) өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Уламжлалт тус ОУЭШХ энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж ерөнхий зохион байгуулагчаар МУИС-ийн Ази судлалын тэнхим ажиллав. Хуралд 6 орны нийт 50 гаруй эрдэмтэн багш, судлаачид дараах 5 үндсэн чиглэлээр судалгааны илтгэлээ хэлэлцүүлж 100-аад хүн оролцлоо. Хуралдаан нь нэгдсэн болон дараах  чиглэл бүхий 5 салбар хуралдаанаар ZOOM meeting программаар болов. 
1. Хэл шинжлэл, Үсэг бичиг судлал /Хурлын дарга: акад. Л.Болд /ШУА/, Л.Солонго /МУИС/, Т.Мөнхжаргал /ШУТИС/ /
2. Түүх археологи, Олон улс судлал /Хурлын дарга: Ц.Цэрэндорж, Д.Золбоо, С.Баттулга/
3. Утга зохиол, Соёл судлал /Хурлын дарга: Л.Маналжав, С.Дашдэжид, /
4.Философи /Хурлын дарга: Р.Дарьхүү/
5. Боловсрол судлал, Заах арга зүй /Хурлын дарга: Д.Эрдэнэсүрэн, Ц.Дэлгэрэхцэцэг, /
Хурлын төгсгөлд салбар хуралдааны дарга нар хуралдааны онцлогийг нэгтгэн дүгнэж, ярилцлага өрнүүлэн амжилттай явагдаж өндөрлөлөө. Ингээд хурлын нийт зохион байгуулагч нийт хамт олон болон илтгэгч нарт гүн талархал илэрхийлж, цаашдынх нь эрдэм судлалын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. 

Хурлын хөтөлбөртэй эндээс танилцана уу

Т.Дуламрагчаа