“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

“МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИАС” жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд эрхэм судлаачид та бүхнийг тус хуралд илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаарх нэгдсэн мэдээллийг www.ices.msue.edu.mn вэб сайтаас авна уу.