Хөх хотын Багшийн их сургуулийн хамт олноос хандив ирүүлэв

Хамтын ажиллагаатай ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургуулийн хамт олноос МУБИС-ийн нийт хамт олонд халуун сэтгэлийн хандив болгон 10 000 ш АМНЫ ХААЛТ, 10 000 ш БЭЭЛИЙ, 20 ш ХАЛУУН ХЭМЖИГЧ илгээснийг ӨМӨЗО-ны БИС-ийн Эрээн хот дахь Олон Улсын дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ц.Тодгэрэл МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал доктор Б.Сүхболд нарт  гардуулан өгч амжилт хүслээ. Цар тахлын хүнд цаг үед ӨМӨЗО-ны сэтгэл нэгт ард түмнээс удаа дараагийн сэтгэлийн хандив ирүүлж байгаад нийт хамт олныхоо өмнөөс гүн талархаж байгаагаа  илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Т.Дуламрагчаа