Захирлын зөвлөлийн хурал 2021/05/12

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт Захирлын зөвлөл цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

1. Төв байгуулах, төвийн эрхлэгч томилох тухай- Ж.Батбаатар /НХУС-ийн захирал/ 
2. Сургалтын удирдлага мэдээллийн системд ажиллах журмын төсөл- Б.Сүхболд /Санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал/ 
3. Бакалаврын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн- Бүрэлдэхүүний сургуулийн захирлууд /тус бүр 5-7 минут/ 
4. “Ковид 19”-ын үеийн багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох тухай – Х.Тамир /Сургалт эрхэлсэн дэд захирал/ 
5. Бусад
Хурлаар Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийг түшиглэж Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээний “Топ Мон” төвийг байгуулж, Монгол хэлний тэнхимийн багш, доктор П.Эрдэнэтуяаг төвийн эрхлэгчээр томилов. 

МУБИС-ийн сургалтын удирдлага мэдээллийн системд ажиллах журам батлагдав.    “Ковид 19”-ын үеийн багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох тухай асуудлыг захирлын зөвлөлийн гишүүд дэмжиж энэ нь сургуулиас нэг удаа хэрэгжүүлэх арга хэмжээ гэдгийг онцлов.