МУБИС-ийн захирлын сонгон шалгаруулалт боллоо

МУБИС-ийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулж дүгнэв. Тус сургуулийн профессор Ж.Батбаатар,  Д.Наранцэцэг нар өрсөлдөж, МУБИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн болно.

“Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам” 7.4-д заасны дагуу МУБИС-ийн Удирдах Зөвлөл хуралдаж, сонгон шалгаруулалтад тэнцэж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх юм. 

                                                       Сонгон шалгаруулах ажлын хэсэг