Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын төв, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2022 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Будапешт хотноо “Монголын Буддын шашин: Ан амьтан хамгаалал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4 дүгээр хурлыг зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 20 гаруй эрдэмтэн, багш судлаач оролцсон ба МУБИС-ийн доктор, дэд профессор Д.Эрдэнэсан “Бэтгэлжин бор шувууны буюу Монголчуудын үйлдэн сургахуйн арга ухаан”, доктор П.Эрдэнэтуяа “Mongöyuhae ба Pańonćibsog сурвалжийг үндэслэн Монгол Солонгос хэлний Бурханы шашны холбогдолтой үгсэд хийсэн харьцуулсан судалгаа”, доктор О.Отгонбаатар “Монгол баатарлаг туульс дахь бурхадын дүр, мотив” сэдвээр танхимаар, доктор, дэд профессор Л.Алтанзаяа “Цас шуурга шуурахын цагт өөр бусдыг тэтгэх ба санаа ямар мэт шүтэх ёс оршив” хэмээх судрын тухай” илтгэлийг онлайнаар тус тус хэлэлцүүллээ.